Даваа гаригаас иргэдийг Спутник вакцинаар дархлаажуулна

Засгийн газар ОХУ-ын Спутник В вакцины 20 000 мянган тунг авахаар захиалга өгөөд буй. Үүний эхний 10 000 тунг манай улс өнгөрсөн пүрэв гаригт хүлээн авсан.
Ирэх даваа гариг буюу 2021 оны 07 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн Спутник В вакцинаар иргэдийг дархлаажуулж эхэлнэ. Ингэхдээ өмнө мөрдөгдөж байсан журмаар эхний ээлжинд 65-аас дээш насны ахмадуудад Спутник вакциныг хийнэ. Дүүрэг бүрийн дархлаажуулалтын цэгт 09.00-17.00 цагийн хооронд дархлаажуулна.
Харин дархлаажуулалтын ямар цэгт Спутник вакцин тарихыг маргааш зарлах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ