Шинэ нисэх онгоцны буудал руу хувийн машинаар зорчвол 3000 төгрөгийн хураамж төлнө

Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж байна. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний дөрвөн чиглэлд 32 их багтаамжийн автобус иргэдэд үйлчилнэ.
5 шар-“Драгон” авто вокзал, “Буянт-Ухаа” нисэх буудал, Төмөр замын төв вокзал, “Дүнжингарав” худалдааны төвөөс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал чиглэлд буухиа автобус үйлчилгээнд явна.
Мөн та хувийн автомашинаар хурдны зам ашиглан зорчих боломжтой бөгөөд 3000 төгрөгийн хураамжтай юм байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ