Эмнэлгийн гадаа нас барсан иргэний талаар мэдээлнэ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадаа өчигдөр цар тахлын халдвараар өвчилсөн иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас 13:00 цагт мэдээлэл хийхээр болжээ.
35 настай иргэн Р цар тахлын халдвар авсан нь батлагдаж, гэртээ өөрийгөө тусгаалан, эмчийн зааврын дагуу эм ууж, биеийн зовиур илэрсний дагуу түргэн дуудаж, харьяа эмнэлэгтээ эмчлүүлэхээр ирсэн боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй, гадаа нь нас барсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ