ВИДЕО: Эмнэлгийн дарга нарыг ажлаас нь чөлөөлнө

img

 

14:30 цаг:

“Энэрэл” эмнэлгийн гадна иргэн нас барсан асуудалд хариуцлагагүй хандаж, яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээг шуурхай удирдлагаар хангаж ажиллаагүй НЭМГ-ийн эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга Амартүвшин, яаралтай тусламжийн 103 төвийн дарга Пүрэвдаш нарыг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авахаар боллоо. Мөн яаралтай тусламж үзүүлээгүй Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлага дарга хэмжээ авах, гэрээг цуцлах хүртэл хариуцлага тооцохоор зохих газруудад үүрэг болгожээ.

 

Б.Бямбадорж: Эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцно 

 

13:00 цаг: 

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Энэрэл" эмнэлгийн гадаа өчигдөр цар тахлын халдвараар өвчилсөн иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл хийлээ. 

 

 

-Талийгаач энэ сарын 02-нд Хатагтай эмнэлэгт үзүүлж, халдвартай гэсэн онош нь батлагджээ. Уушгины рентген зургаас харахад хатгаа авсан байсан. Долоодугаар сарын 3-ны 09:30 цагт 103 дуудаж, түргэн тусламжийн эмч очиж үзсэн. Тухайн үед орчны харьцаа хэвийн, өөрийн биеийн байдлаа товч танилцуулж байсан. Рентген зургийг үзээд 103-ын эмч харьяа эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөөд буцсан байна.

 

Талийгаач БЗД-ийн “Энэрэл” эмнэлэгт хандсан.  Иргэн “Энэрэл” эмнэлгийн гадаа 10:50 минутад очсон. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй учир тухайн иргэнийг БЗД-ийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан байна.

 

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг өвчтөнийг авахгүйгээр буцаагаад “Энэрэл” эмнэлэг рүү явуулж, дахин “Энэрэл” эмнэлэгт очсон байна. Түргэн тусламж  очиход тухайн иргэнд амилуулах тусламж үзүүлэх боломжгүй болж, нас барсан байсан.

 

 

Тусламж үйлчилгээний явцад НЭМГ-аас шуурхай ажлын хэсгийг гарган ажиллаж байна.  Түргэн тусламжийн төвийн захирал, “Энэрэл” эмнэлгийн захирлуудад хариуцлага тооцно.

 

Өндөржүүлсэн бэлэн байдалд мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй, ажлын байраа орхиж явсан НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг хувийн эмнэлэг. Тэдэнд менежментээ өөрчилж, арга хэмжээ авах юм. Энэ хэргийн талаар хууль, хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна гэлээ.

Э.Сонор

 

-

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
хариуцлага хүлээх хүн миний бодлоор өөрөө л юм шиг
2021-07-04
Зочин:
Ёстой новшийн өвчин юмаа зүгээр байсан хүн үхэж,зүгээр ажлаа хийж байсан хүмүүс хоолноосоо салаад ямар муухай хорлолтой өвчин бэ хурдан 7 уулын цаагуур дов шороон доогуур дал ороосой
2021-07-04
Чи новш
2021-07-04
zochin:
tanai site odoo boliochee arai l hvnii erhend haldaad bgn bishv zurag horogtei ni hiij ntr naadhaa ustgaach hvnii muu uzeh gsn be
2021-07-04
Чи новш
Зочин:
Юун хариуцлага тооцох гэж, бүр огцруулж, хатуу арга хэмжээ авах хэрэгтэй!
2021-07-04