Дунд шатны ЯЛЗРАЛ

img

Долдугаар сарын 3-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энэрэл эмнэлгийн гадаа нэгэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан эмгэнэлт хэрэг явдал гарсан. Талийгаач Р нь  Баянзүрх дүүрэгт хаягтай Чингэлтэй дүүргийн 6-р хороонд түр оршин суудаг байжээ. Тэрээр гэртээ түргэвчилсэн оношлуураар өөртөө сорил тавьж  хариу нь эерэг гарсан тул түргэн тусламж дуудан  үзүүлсэн байна. Түргэн тусламжийн эмч үзээд харьяа дүүргийн  эмнэлэгтээ хандан үзүүлэхийг зөвлөөд орхиж явсан байна. Иргэн Р нь БЗД-ийн эмнэлэг дээр очиход харьяаллын бус гэсэн шалтгаанаар хүлээж авалгүй үүднээсээ хөөжээ. Иргэн Р нь арга ядахдаа харьяалалгүй иргэдийг хүлээн авдаг гэх  Энэрэл эмнэлэгт үзүүлэхээр очоод эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ.

 

Энэ эмгэнэлт явдлын мөрөөр шалгаж тодруулахад Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Түргэн тусламжийн 103 алба, БЗД-ийн эмнэлэгийн удирдлагууд,  ажилтнуудад хариуцлага тооцож, албан тушаалаас чөлөөлөх арга хэмжээ авлаа гэв. Түргэн тусламжийн 103 төвийн Р.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Энэрэл эмнэлгийн дарга Н.Амартүвшин нар албан тушаалаасаа чөлөөлөгдлөө.

Нэр дурдсан албан тушаалтнууд эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлгүй шигдсэн, эрх мэдэлтнүүдийн шахалтаар томилогдсон этгээдүүд ажээ. Жишээ нь, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нь гэр бүлийн хүн Б.Батбаярыг хотын дарга байхад ашиг сонирхлын зөрчилтэйгээр томилогдсон. Эрүүл мэндийн салбарын удирдлагууд удаа дараа өөрчлөх гээд чадаагүй хүн байх юм. Түргэн тусламжийн 103 төвийн   Р.Пүрэвдаш нь тэтгэвэрийн нас болсон ч албан тушаалдаа шигдэн хоргоддог бол Н.Амартүвшинг Энэрэл эмнэлэгийн даргаар томилоход хуучин хотын дарга биечлэн нөлөөлж байжээ.

 

Яаралтай тусламжийн төв 103, Энэрэл эмнэлэг, дүүргийн эмнэлэг нь яаманд захирагддаггүй, Нийслэлийн эрүүл мэндийн газрын шууд удирдлагад багтдаг юм байна. Дунд шатанд үүрэлсэн эдгээр дарга нар нь аль ч засгийн үед сайдын үгэнд бус дүүрэг, хотын даргын заавраар ажлаа хийсэн дүр эсгэсээр иржээ. Дунд шатны угжирсэн, олон жил дарга хийсэн чадваргүй, сэтгэлгүй дарга нарын ажлын  гор нь өнөөдөр ийнхүү эрдэнэт хүний амь насаар төлөгдөж байна.

 

Хэдийгээр хэсгийн ахлагчийн мэдээллээр иргэн Р уушигны хатгаатай гэсэн рентген оноштой, олон өдөр дараалан архидан согтууруулсан, бүртгэлээ зохих ёсоор хийлгээгүй, бичиг баримтгүй байсан зэрэг хүндрүүлэх шалтгаан гаргасан ч энэ бол Нийслэлийн эрүүл мэндийн салбарт үүрлэсэн, олон жил бугшсан МАФИЖСАН бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээний хурд, чанар чадавхийг танил тал харж хийсэн томилгоогоор сулруулснаас үүдэлтэй эмгэнэлт хэрэг юм.

 

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг дээр тусламж авахаар ирсэн иргэдийг чирэгдүүлсэн, хохироосон явдал удаа дараа гарч байна. 2001 онд дүүргийн эмнэлэгийг менежментийн хувьчлалаар хувьчилснаар иргэдэд ээлгүй байдал үүсжээ. Тийм учраас энэ эмнэлгийн хувьчлалыг эргэн харах, гэрээг дүгнэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах ч шаардлага үүсэхээр байна. Иргэн Р-ийн амь насаа алдсан хэрэгт Баянзүрх дүүргийн эмнэлгийн шууд буруутай үйл ажиллагаа гол нөлөө үзүүлсэн гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага мэдээлэл хийхдээ тодотгожээ. Цар тахлын онцгой энэ үед харьяалал харгалзахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх заавар, зөвлөмж, тушаал байсаар байтал үл хайхарч, өөрсдөөсөө зайлуулсан нь хууль зөрчсөн хэрэг гэж болно. Тус эмнэлгийн зүгээс яаралтай арга хэмжээ авсан бол иргэн Р өнөөдөр амьд сэрүүн байх боломжтой байлаа. Иргэн Р-ийн амь насаа алдсан эмгэнэлт явдлыг Баянзүрх дүүрэгт дахин давтахгүйн тулд тус эмнэлгийн хувьчлалыг эргэн харж, удирдлагыг сольж, үйл ажиллагааг шинэчлэхээс өөр гарц байхгүй ээ.

 

Энэ эмгэнэлт явдлын цаад угт эмнэлгийн ажилтнууд үүргээ бүрэн ухамсарладаггүй, онцгой нөхцөлд ажиллах дүрэм журмыг сахиж,мөрддөггүй, эмнэлэгүүд иргэдийг чирэгдүүлж хоорондоо шидэлцэн хугацаа алддаг, хариуцлагаас зайлс хийж, нэгэн рүүгээ чихдэг, тусламж авахаар ирсэн хүнд яаралтай үйлчилгээ үзүүлэхийн оронд бүртгэл, бичиг цаасыг чухалчилдаг гэх мэт хариуцлагагүй байдал даамжирсан явдал бий. Эмнэлэг, эрүүл мэндийн салбарт яаралтай шинэчлэл хийж, хүний нөөцийг чадваржуулах, хариуцлагыг дээшлүүлэхгүйгээр хүн ардад эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, хүндрэлгүй хүргэх боломж хомс байх нь энэ хэрэг явдлаас тодорхой боллоо. Эрүүл мэндийн сайд одоо зоригтойгоор хүний нөөцийн  хийх, төрийн дунд, доод шатанд бугшин ужгирсан МАФИЖСАН бүтцийг задлах шаардлагатай байна.

 

МАФИЖСАН бүтэц ажлын хариуцлагыг умартсаны гайгаар Эрүүл мэндийн холбогдолтой төрийн хууль тогтоомжууд газар дээрээ хэрэгжихгүй байх нь түгээмэл болжээ. Яаралтай тусламж шаардлагатай иргэнд харьяалал харгалзахгүйгээр үйлчлэх эрхийг хуулиар олгосон. Гэтэл иргэн Р-ийн харьяа эмнэлэг рүүгээ яв, нэр нь  алга, улаан бүсийн, зорилтот бүлгийн эмнэлэг гэхчилэн шалтаг тоочиж, хүнд суртал гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн хэрэг юм. Ийм байдлаар ДУНД ШАТНЫ МАФИЖСАН бүтэц иргэдийн амь нас, эрүүл мэндэд халдсаар байх уу?

 

Аливаа асуудлын шийдэл нь үргэлжид хүн, хүний нөөцийн чадавхи байдаг. Эрх мэдэлтнүүдийн шахалт, нөлөөллөөр томилогдсон хүний нөөц эрүүл мэндийн салбарын доройтуулж, ялзруулж байгаад анхаарах цаг болжээ.

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Малчин:
Социалист сэтгэхүйгээр хандаж байна даа малнууд... өнөөдөр бүртгэл, даатгалгүй бол аль ч эмнэлэг авахгүй шүү дээ. Та нар эхлээд наад даатгалын тогтолцоогоо янзал. 103 энд ямар хамаатай юм бэ. Эмч нь үзээд л явсан байна. Одоо Монгол улс архинд живсэн байгаа билээ. Архинд донтдог хүмүүс хүний үгэнд орох уу, тэднийг хэн хайхардаг гэж. Талийгаач шиг ийм хүмүүс хаа сайгүй бий, бас л олноороо үхэх байх. Тэгээд яах юм бэ. Тэрэнд нь эмнэлэг буруутай юу, эмнэлэгт хэвтээд ч үхнэ. Угаасаа халдвартай хүмүүсээ яаж авч хүлээлгэж өгдөг заваан юмыг ЭМЯ, НЭМГ өөрсдөө хийсэн. Зүгээр ажлаа хийсэн энэ 3 хүнээс болж нас бараагүй. Хариуцлага ярих гэж байгаа бол НЭМГ-ын даргад хариуцлага тооц. Худлаа яриад солиороод бүлтрээд яваад байдаг. Лайн ч гэх шиг. Энэ хүмүүс бас шүүхэд хандах байлгүй дээ. Жирэмсэн углааштай авч гарлаа гээд огцорсон төр хүн нас барахад дарга нар нь яагаад зүгээр байгаад байна вэ. ЭМ-ийн сайд, НЭМГ-ын дарга 2 огцрох ёстой.
2021-07-05
Dund shatruu chiheed ungurch bgaamuu
2021-07-05
Мэргэжлийн хүмүүс:
Зүгээр ажлаа хийж байгаа мэргэжлийн хүмүүс буруугүй Элдэв янзын шахааны далдаак сайд дарга нартаа л хариуцлага тооцдог баймаар Нөгөө зальт этгээдүүд нь албан тушаал болохоор нүдээ ухаж өгөх шахна ажлын хариуцлага болохоор хүн рүү чихнэ
2021-07-05
Арай л:
Уг нь эррүл мэндийн сайд огцрох ёстой юм ш дээ.
2021-07-05
НЭМГ өвлөөс хойш чадваргүй худлаа гаруудыг их томилсон шүү.
2021-07-04
Nuguu mundag zasagaaraa ogtsrood baidag yachiv aan
2021-07-04
Дээгий:
Мөнхдэлгэрийг яагаад муулаад байгаа юм вэ. Харин ч дүүрэг нийслэлийнэрүүл мэндийн газарт хориод жил ажиллаж бгаа л хүн дээ хувь хүн их ажиласаг ажилдаа сэтгэлтэй юмдаг
2021-07-04
Иргэн:
Эд нар жинхэнэ хармуцлагагүйн эзэд нь мөн үү?! Миний бодлоор эзнээ олоогүй ч юм шиг санагдаж байнаа?!
2021-07-04
Зочин:
Сайд ерөнхий сайд огцрохгүй юм уу.
2021-07-04
Хурган дарга нарыг ажлаас нь чөлөөлөх нь зөв. Угжирсан ашиг сонирхлын бүлэглэл фракц. Цэвэрлэгээ хий.
2021-07-04
Зочин:
Төрийн албаны дунд шатны хурган дарга нар нь ажлаа мэддэггүй ядаж тухайн байгууллагынхаа тухай ямар ч ойлголтгүй мэдлэг боловсролгүй шахааны хүмүүс олширсон.
2021-07-04
Зочин:
Ямар ч удирдан зохион байгуулах чадваргүй, сэтгэлгүй сандал суудалдаа шигдсэн шимэгчдийг зайлуул
2021-07-04
Эмч нар ачаалал ихтэй ядарч байна гэл хуцаад байёан ийм мцухай сэтгэлтэй байгаам шиэ. Арчаагүй эмч нар
2021-07-04
3 emnelegiin tumurochir gej tenegiig zailuul
2021-07-04
MI OVOGT M.ENHBOLDIN SUG SUNSNUD
2021-07-04
Ажлын өндөр чадамжтай залуучуудыг ажиллуулаач:
Яагаад залуу үеээ анхаардаггүй юм бэ. Тэд чинь бүрэн боловсорч бэлтгэгдсэн хүмүүс. Бидний ирээдүй. Залуучуудыг ажиллуул
2021-07-04