Б.Пүрэвдорж: С.Эрдэнийг АН-ын даргаасаа огцрохыг шаардаж байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Монгол Улсын Засгийн газар цар тахлын хуулийн нэрээр маш том эрх мэдлийг өөртөө авсан. Өнгөрсөн жил 4.8 их наяд төгрөгийн зардлыг гаргасан. ЭМЯ-ны төсвийг мөн зарцуулсан. Мөн 3.7 их наяд төгрөгийг төсвийн тодотголоор батлах гэж байна. Нийтдээ 8.5 их наяд төгрөгийн хөтөлбөрийг цар тахлын эсрэг арга хэмжээ авсан ч халдварыг дотооддоо алдсан.
Энэ мөнгө хүмүүсийн эрүүл мэндэд хангалттай зарцуулагдсангүй. Энэ хөрөнгө, мөнгийг 2020 оны их хурлын сонгуульд хэт олонх болохын тулд, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн халамж, ямааны нэр зэрэг нэрээр ард түмэнд тараасан. Энэ үйлдэл нь цар тахлыг даамжрахад нөлөөлсөн.
Олон хүн халдварын улмаас нас барсанд гүнээ эмгэнэл илэрхийлье. 100 мянган гарын үсэг цуглуулах аян өрнөж байна. Хөл хорионы улмаас энэ ажил сайн ахихгүй байгаа ч өнөөдрийн байдлаар 30 нэгжээс гишүүдийн гарын үсэг цуглуулж байна. 30 нэгжээс 21 мянган гарын үсэг ирсэн.
Өнөөдөр АН-ын дарга С.Эрдэнэд "Нэгдүгээрт, Ардчилсан намын их хурлыг наймдугаар сард багтаан хуралдуулах шийдвэрийг долдугаар сарын 7-ны дотор гаргах. Хоёрдугаарт, Дээрх шийдвэрийг гаргасны дараа С.Эрдэнэ та долдугаар сарын 7-ны дотор АН-ын даргаас огцрох" шаардлагыг гишүүдийн гарын үсгийн хамт хүргүүлж байна хэмээв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ