ШУУД: Шинээр 1643 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.07.06/ хийж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 9458 сорьцод шинжилгээ хийснээс 1643 хүнд коронавирус илрэв. Шинээр батлагдсан тохиолдлын 915 нь Улаанбаатар хотод, 723 нь орон нутагт, 5 зөөвөрлөгдсөн халдвар байна. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 128 454 боллоо. Тодруулбал, Дархан-уул аймагт 47, Орхонд 104, Баян-Өлгийд 30, Увс аймагт 45, Ховд 84, Говь-Алтайд 47, Хөвсгөлд 46, Архангайд 25, Баянхонгорт 60, Өвөрхангайд 30, Сэлэнгэд 20, Хэнтийд 3, Говьсүмбэрт 16, Дундговьд 27, Сүхбаатарт 30, Дорнод 18, Хэнтийд 3, Сүхбаатарт 30, Төв аймагт 36 тохиолдол тус тус бүртгэгджээ
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2572 хүн эдгэрлээ. Коронавирусийн халдварын улмаас 10 хүн нас барлаа" гэж мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ