С.Ганбаатар: Засгийн газар ковидийн өмнө бууж өглөө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2020 оны улсын төсвийн гүйцэтгэлиийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-5.8 их наяд төгрөгийн зардал гаргачихаад Засгийн газар ковидийн өмнө бууж өглөө. МАН-ын болон Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, нийгмийн асуудлыг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ гэсэн. Өнөөдөр юмны үнэ өслөө. Өнөөдөр талбай дээр эрүүл мэндийн салбарын ажилтнууд найм дахь хоног дээрээ жагсаж байна гэв.
Төсвийн зарлагын дэд хороо дарга Б.Пүрэвдорж:
-Төсвийн зарлагын дэд хорооны хурал дээр МАН-ын гишүүд үг хэлж, асуулт тавьдаггүй. Энэ оны төсвийн тодотгол дээр асуудал яригдсан гэлээ.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:
-Өнөөдөр асуудлыг зарим нь улстөржүүлж байна. Вакцинтай байгаа учир өвчлөл гайгүй байгаа. Бид болж байгаа бодит зүйлийг хүлээж авах хэрэгтэй.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ