Дараагийн Ерөнхий сайд Ч.Хүрэлбаатар уу

Цар тахлын халдварын тархалт өндөр хэвээр, нас баралт буурахгүй байгаа. Үүнээс гадна өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн арга хэмжээтэй холбоотой үйл ажиллагаагаа явуулаагүй аж ахуйн нэгжүүдийн зарим нь хаалгаа барьж, эдийн засаг хүндэрч байгаа энэ үед Засгийн газар хамгийн ихээр шүүмжлэлд өртөж байна.
Үүнтэй холбоотой АН-аас Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулаад эхэлсэн. Энэ нь засгийг тогтворгүй байлгах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа. Төрийн ордонд 10 сараас өмнө Засаг огцорно, дараагийн Ерөнхий сайд ч тодорсон гэх бор шувуу нисээд эхэлжээ. Түүнчлэн дараагийн Ерөнхий сайдын таамаглал ч гарсан байна. Шинэ Ерөнхий сайдад дэмжлэг авч болзошгүй улстөрчөөр Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар яригдаж байгаа аж.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ