Төр байшин барилга барих уу эсвэл эмч нарт гараа тэнийлгэх үү

img

Эрүүл мэндийн салбарынхан цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг тавьж, Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй. Тэгвэл тэдний тэмцэл үр дүнд хүрэхэд ойртжээ. Өчигдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд талбай дээр ирж, суулт зарлаж буй салбарынхантайгаа уулзсан.

 

Тус уулзалтын дараа хоёр тал ширээний ард сууж, нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр  нэмэлт хэлэлцээрт “Эрүүл мэндийн ажилтнуудын үндсэн цалинг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцон 2 дахин нэмэгдүүлэх, цаашид дундаж цалинг гурван сая төгрөгт хүргэхийн төлөө хамтран ажиллана” гэсэн томъёоллыг оруулж, талууд гарын үсэг зурав.

 

 

Эрүүл мэндийн салбарынхны суулт инэгэд зогссонгүй. Тэд цалинг нь нэмэх албан ёсны шийдвэр гартал илүү олуулаа суухыг салбарынхандаа уриалсаар байна. Салбарын сайдтайгаа тохиролцсон цалинг хоёр дахин нэмж, дундаж цалинг 3 сая төгрөг болгох асуудлыг өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаан, цаашлаад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэтэл төв талбай дээр суусаар байх аж. Өөрөөр хэлбэл тэд эцсийг нь үзэж, төрөөс албан ёсны шийдвэр гартал суултаа үргэлжлүүлэх юм байна.

 

Салбарын сайд С.Энхболд хэлэлцээр хийх нэг өөр хэрэг. Түүний цаана Засгийн газар, байнгын хороо, УИХ гээд олон даваа бий. Төрийн албан хаагчдын цалин бус байшин барилга барих сонирхолтой төр энэ удаа эмч нарын цалин дээр гар тэнийх нь үү, хариултыг нийгэм хүлээж байна. 

 

В.Бат

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сан:
битгий давар гээд хэлчих хүн алгуу????!!!!! эмч нэртэй авилгачид юу ч мэдэхгүй усан толгойтнууд. битгий гэм.
2021-07-08
Эмч сэтэр зүүсэн ёс зүйгүй, мэдлэг тааруу зарим нөхөд морьтын хишиг явганд гэгчээр завших гэж байгаа нь харамсалтай. 100 хувь хавтгайруулан нэмэх нь алдаатай шийдвэр шүү.
2021-07-08
Зочин:
Эмч нар бүү ялархаад бай. Та нар хэрэгтэй үед ард түмний төлөө ажиллах үүрэгтэй. Ганц та нарын цалин бага байгаа юм уу. Зарим эмч нар ковидын үед цалин өндөр авдаг болсон гээд гайхуулаад томроод л байгаа шүү дээ. Ажиллаж чадахгүй нь зүгээр л зайлцгаа. Гоншигоноогүй бусад төрийн албан хаагч, хүмүүс иргэд хэцүү л амьдарч байна шүү.
2021-07-07
Zochin:
Davarlaa.Ta mart uguh mungu haana baigaag helchih.
2021-07-07
гараа тэнийлгэ
2021-07-07