Т.Мөнхсайхан, Ц.Пүрэвхүү нар Ерөнхийлөгчид ЗӨВЛӨНӨ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байгаа. Эдүгээ Ерөнхийлөгч зөвлөхүүдээ томилж, ЕТГ-т томилгоо үргэлжилж байна.
Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөхөөр ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайханыг томилсон бол Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр Ц.Пүрэвхүүг томилжээ.
Тогтмолын Мөнхсайхан нь 1990-2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2000-2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг Хүний их эмч мэргэжлээр төгсөж, 2013-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны магистрын зэрэг, 2017-2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд Анагаах ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Клиникийн профессор.
-
2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч,
-
2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга,
-
2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал,
-
2019-2020 Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал,
-
2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
-
2021 онд Монгол Ардын намын даргын зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.
-
2006-2008 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд Гэмтэл согогийн эмч,
-
2011 онд БНСУ-д Өвдөгний үе солих мэс засал,
-
2012 онд АНУ-д Дурангийн мэс засал,
-
2013 онд Франц улсад Удирдлагын менежмент,
-
2013 онд БНСУ-д Удирдлагын менежмент,
-
2015 онд Гэмтэг согог судлалын үндэсний төвд Гэмтэл согог судлалын Ахлах зэргийн эмчийн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
Цэрэндоржийн Пүрэвхүү нь 1991-2001 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургууль, 2001-2005 онд Монгол Улсын их сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгсөж, 2012-2014 онд АНУ-ын Калифорниа Интернэйшнл их сургуульд Олон улсын бизнесийн магистрын зэрэг хамгаалсан.
-
2005-2006 онд С1 телевизэд сэтгүүлч,
-
2006-2012 онд 25 дугаар суваг телевизэд сэтгүүлч, тоймч,
-
2010-2012 онд “Их талбар” ХХК-ийн Гүйцэтгэх захирал,
-
2017-2021 онд “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын Тэргүүн,
-
2019-2021 онд “Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилласан.
-
2019 онд Удирдлагын академийн Мэргэшил дээшлүүлэх институтэд Нийгмийн эгэх хариуцлага чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ