ШУУД: Шинээр 1998 тохиолдол батлагдаж, 7 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.07.07/ хийж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 9517 сорьцод шинжилгээ хийснээс 1998 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 130 452 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1139 нь Улаанбаатар хотод, 859 нь орон нутагт байна. Тодруулбал, Дархан-уул аймагт 153, Орхонд 113, Баян-Өлгийд 12, Увс аймагт 28, Ховд 106, Говь-Алтайд 52, Хөвсгөлд 19, Баянхонгорт 52, Өвөрхангайд 62, Сэлэнгэд 74, Говьсүмбэрт 16, Сүхбаатарт 30, Дорнод 28, Сүхбаатарт 30, Булганд 20, Завханд 52 тохиолдол тус тус бүртгэгджээ
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2582 хүн эдгэрлээ. Коронавирусийн халдварын улмаас 7 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 646 болж байна. Нас барсан хүмүүсийг насны бүлгээр нь танилцуулбал,
-
20-40 насны хоёр хүн 2-7 хоног эмчлүүлсэн
-
60-69 насны таван хүн 7-18 хоног эмчлүүлсэн
-
80-аас дээш насны нэг хүн 7 хоног эмчлүүлжээ" гэж мэдээллээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ