Нислэгийн удирдлагын шинэ цамхаг ашиглалтад орлоо

img

“Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ цамхаг ашиглалтад орлоо.

 

 

Нийт 1086 м 2 талбай бүхий 38 м өндөр цамхаг нь 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Олон улсын стандарт шаардлагад нийцсэн 360 хэмийн харагдац бүхий нислэгийн хөдөлгөөний удирдлагын 4 ажлын байр, радио холбооны болон ажиглалтын систем, аэронавигацийн тоног төхөөрөмжийн алсын удирдлага, цаг агаарын автомат системтэй.

 

 

24 цагт 5 ээлжээр үйл ажиллагаа явуулах бөгөөд нэг ээлжинд 3 нислэгийн удирдагч ажиллаж, аэродромийн нислэгийн хөдөлгөөний удирдлага, аэродромийн нислэгийн мэдээлэл, аюулгүй түгшүүр мэдээллийн үйлчилгээ үзүүлнэ.

 

Эх сурвалж: ИНЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

баоилг:
аятайхан барилга барихгүй дээ. тэг дөрвөлжин ямар ч дизайнгүй барилга.
2021-07-07