ЭХЯ: Эмнэлэг, тусгаарлах байрны цахилгааныг сэргээхээр ажиллаж байна

16:40 цаг:
Нийслэлийн хэмжээнд цахилгаан тасарч, одоогоор зарим газруудад үргэлжилж байна. Энэ талаар ЭХЯ-наас тодруулахад "ДЦС-4 ТӨХК-д доголдол үүссэний улмаас цахилгаан тасарсан. Шалтгааныг нь тодруулахаар холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа. Нэн тэргүүнд, эрчим хүчний нэгдүгээр зэргийн хэрэглэгчид буюу эмнэлэг, онцгой байдал, тусгаарлах байрыг цахилгаанд холбох ажил үргэлжилж байна" хэмээв.
Нийслэлийн хэмжээнд цахилгаан тасрав
16:00 цаг:
Нийслэлийн хэмжээнд 15: 40 цагийн үед цахилгаан эрчим хүч нэгэн зэрэг тасарлаа. Одоогийн байдлаар зарим дүүрэг хэсэгчлэн цахилгаан холбогдоод байна. Нийслэлд цахилгаан тасарсны улмаас зарим автозамын уулзварын гэрлэн дохион ажиллахгүй байна.
Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймагт цахилгаан эрчим хүч тасраад байгаа гэнэ.
SHUUD.mn сайт тун удахгүй "Улаанбаатар ЦТС"-нээс цахилгааны гэмтлийг тодруулан хүргэнэ.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ