УИХ: Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэв

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

 

-Майдар хот болон дагуу хотуудын төлөвлөлт яаж тусгагдсан бэ?

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Зарчмын зөрүүтэй саналуудад тусгаж өгсөн. 

 

Ингээд байнгын хорооноо гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дэмжив. Ингээд уг хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ