ЭХЯ: Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон агаарын шугамд гэмтэл гарснаас хэлбэлзэл үүссэн

img
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн хэмжээнд цахилгаан тасарч, холбогдох албаны хүмүүс гэмтлийг засварлахаар ажиллаж байгаа. Энэ талаар ЭХЯ-наас тодруулахад: 

 

-Монгол Улсын эрчим хүчний салбар нь Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Төвийн бүсийн эрчим хүчний систем, Зүүн бүсийн эрчим хүчний системд хуваагддаг.
 

Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн Улаанбаатар-Эрдэнэтийг холбосон 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлаад байна. Гэмтлийг устгахаар шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа ба хязгаарлагдсан хэрэглэгчдийг үе шаттайгаар холбож эрчим хүчний хангамжийг хэвийн болгоно гэлээ.

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хөөе. Гэмтлийг засдаг юм!!!!
2021-07-08
mgl hyn:
Sonin l yum gemtel garlaa geed byh gazriig haranhui bolgono gedeg bol aimaar. Eniig shalgah heregtei baihaa. Byh shugam daguu kamer eswel dronn tawij hyanadag baih heregtei. Bid huwiin kompanii erhsheeld baidag yum bish yy.
2021-07-08
Автомат,реле хамгаалалт нь чанаргүй болсны л шинж ш дээ..баахан авилгалын тендер хийсний үр дүн нь энэ..цаашдаа өвөл зун гэлтгүй ийм осол улам л ихсэх байх даа..
2021-07-07
Zochin:
Нэг шугам гэмтэхээр бүгд доголддог байж боломгүй л юм даа? Өвөл ингэвэл яах билээ?! Шугамд гэмтэл гарах байнга л гарах эрслэл шүү дээ?!
2021-07-07
Автомат,реле хамгаалалт нь чанаргүй болсны л шинж ш дээ..баахан авилгалын тендер хийсний үр дүн нь энэ..цаашдаа өвөл зун гэлтгүй ийм осол улам л ихсэх байх даа..
Тоггүй болсон:
Монгол улсын эрчим хүчний систем хамт олон маш сайн ажиллаж байгаа. Энэ бол хүнд үйлдвэрийн салбар. Удахгүй хэмийн горид орох нь дамжиггүй. Итгэлтэй байна. Хүлээцтэй тайван байх нь зохих байх https://tamilkamakatha.com
2021-07-07
Иргэн:
Гэмтэлийг засахаар, эсвэл арилгахаар
2021-07-07