АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томиллоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Дэд даргаар томилох Г.Азжаргалын танилцуулгыг АТГ-ын дарга хийлээ.
АТГ-ын дэд даргад санал болгосон Г.Азжаргалын товч намтар:
-
1984 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
-
1992-2002 онд бүрэн дунд сургууль,
-
2002-2007 онд ОХУ-ын Дотоод хэргийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
-
2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтой тэмцэх чиглэлээр,
-
2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр,
-
2017 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институти
Эрхэлсэн ажил:
-
2002-2007 онд Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгааллын газрын 801-р ангийн эргүүлийн цагдаа,
-
2007-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч,
-
2008-2013 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3-р хэлтэст төлөөлөгч,
-
2013-2014 онд Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч,
-
2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3-р тасгийн дарга,
-
2015-2016 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга,
-
2016-2018 онд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн тасгийн дарга,
-
2018 оноос одоог хүртэл Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байна.
Дараагаар нь гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
-АТГ-ын дэд даргаар томилохыг дэмжиж байна. Авлигаас урьдчилан сэргийлэхэд соён гэгээрүүлэх ажил чухал. Та энэ тал дээр юу хийх вэ?
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал:
-АТГ иргэдээ соён гэгээрүүлэх тал дээр ажилласаар ирсэн. Цаашдаа мэдээллийн ил тод байдал анхаарч ажиллана.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:
-Орон нутаг авлигын эсрэг ажлыг эрчимжүүлж чадах уу? Орон нутагт авлига их байна.
АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Г.Азжаргал:
-АТГ орон нутагт бүтэц бүрэлдэхүүн байхгүй. 2019 оноос гурван аймагт төлөөлөгч томилоод ажиллаж байгаа. Соён гэгээрүүлэх жил явж байгаа.
Ийнхүү гишүүд АТГ-ын дэд даргаар Г.Азжаргалыг томилох УИХ-ын тогтоолыг дэмжин батлав.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ