Эх орноосоо урвасан хэрэгтнүүдийг эрж хайя

img

Саяхан УИХ-ын гишүүн С.Бямбацогт чуулганы хуралдааны үеэр ихээхэн бухимдсан. Түүний бухимдлын шалтгаан нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд байгуулагдах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын тендер гацсан бүр зогссон явдал байлаа. Олон жил ярианаас цаашгүй байсан энэ ажил одоо л нэг явах нь уу гэтэл дахиад таг зогсчихов. Шалтгаан нь Эрчим хүчний яамны хурган дарга нар гэдгийг С.Бямбацогт гишүүн хэлж бухимдлаа. Баруун аймгуудыг цахилгаанаар хангаад зогсохгүй Монгол Улсын эрчим хүчний салбар бие даахад чухал ач холбогдолтой тус төслийн тендерийг хэдэнтээ хойшлуулж, эцэст нь нам гацаажээ. Одоо энэ төсөл хэзээ эхлэх нь тодорхойгүй болсон гэсэн үг. Дахиад хэдэн жилийн яриа болон үргэлжлэхийг ч үгүйсгэх аргагүй. Санаатай, санаагүй нь үл мэдэгдэх иймэрхүү хорлон сүйтгэх ажиллагаа холоос шидсэн чулуу байхыг ч үгүйсгэх аргагүй.

 

Монгол Улсын эрчим хүчний систем тун эмзэгийг, тог цахилгаангүй бол амьдрал зогсохыг бид улс даяараа өчигдөр харлаа. Цахилгаан тасарсан хэдхэн цагийн хугацаанд нийслэлчүүд бараг л боож үхэх шахав. 21 дүгээр зууны их хот тог цахилгаангүй хэмээн бүгд гомдоллож, буруутныг хайж байлаа. Энэ бол эрчим хүч ямар амин чухал болохын ганцхан баталгаа. Ийм байхад эрчим хүчний том төслүүдийг гацааж, зогсоож байгаа хүмүүс бол эх орноосоо урваснаас ялгаагүй.

 

Эрдэнэбүрэнгийн УЦС шиг V цахилгааны станцыг мөн л олон жил ярьсан. Газар нь шийдэгдсэнээс өөрцгүй байсаар бүр сураг нь алдарсан. Одоо ашиглагдаж буй цахилгаан станцууд хэзээ хүртэл тэсэхийг хэлж мэдэхгүйгээ энэ салбарынхан хэлдэг. Өвлийн оргил ачааллын үед байдаг бүх хүчээ шавхан ажиллаж буйгаа ч учирладаг. Нэг л өвөл хот даяараа бүр улс орноороо хөлдөх хэмжээнд хүрч болзошгүйг сануулсаар буй. Гэвч эрчим хүчний томоохон төслүүдийг гацаадаг хэсэг бүлэг хүмүүс энэ төрд байсаар л байгаа. Тэд эрчим хүчний төслүүдийг яриа төдий, цаасан дээр төлөвлөсөн төсөл төдийхнөөр хэдэн арван жил үргэлжлүүлэх мөнхийн сонирхолтой. Шалтгааныг нь тодорхой мэдэхгүй ч гадны захиалгатай байж болзошгүйг ч учир мэдэх хүмүүс барин тавин ярьдаг.

 

Хэд хоногийн өмнө С.Бямбацогт гишүүн ганцаараа бухимдаж байсан бол өчигдөр улсаараа бухимдлаа.

 

Тэгэхээр энэ тог цахилгаан зөвхөн эрчим хүчний салбарын хэдхэн инженерийн асуудал биш гэдгийг тодорхой харлаа, мэдэрлээ. Гэр нь цахилгаангүй болж, утас нь цэнэггүй болоход энгийн иргэнээсээ эхлээд төрийн өндөрлөг хүртлээ бухимдаж байна. Товчхондоо тог цахилгаан бүх нийтийн амин чухал хэрэглээ гэдгийг хэдхэн цагийн дотор бүгд мэдэж авлаа. Харамсалтай нь тасарвал тог цахилгаан нэхэж уурлаад, ирвэл хэтрүүлж хэрэглэдгээс өөрөөр энэ асуудалд хандаж байсангүй. Эрх мэдэлтнүүд нь ч ялгаагүй, эрчим хүчний том төслүүдийг явуулах, найдвартай эх үүсвэртэй болох талаар дуугарч байсангүй. Тиймдээ ч өнөөдөр бид хэзээ ч унтарч болзошгүй эх үүсвэртэй арай ядан дэнжигнэж байна.

 

Эрчим хүчний том төслүүдийг гацаагчид бол эмнэлгийн орон дээр үхэл амьдралтай тэмцэлдэж байгаа өвчтний амьсгалын аппаратыг салгасантай ялгаагүй нүгэлтэн. Тэд улс орны үндэсний эрх ашгийн эсрэг заналхийлэгчид. Үүнийгээ ч мэдэхийн дээдээр мэдэж буй тэр хүмүүс томоохон төлөөс эсвэл шагналтай байдаг биз.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сэтгүүлч үнэхээрийн мэдрэмжтэйгээр энэ сэдвийг хөндсөн байна. Тог тасарсан чинь цаг хугацаа, амьдрал зогсчихсон юм шиг л санагдсан. Манайх ер нь атомын цахилгаан станц барих хэрэгтэй!!! Атомын цахилгаан станц баривал эрчим хүчний үнэ тариф хямдарч, агаарын бохирдол байхгүй болно
2021-07-10
Erchim huchnii yam tuunii said gej avilgad yalzarsan nohod baina. Ed nar eh ornoo 1-rt huviin erkh ashgaa hamgiin suuld tavih heregtei. Chadahgui bol ogtsorood zailah geregtei 50Behee
2021-07-09
Өвөр Монголын газар доорх баялаг юу ч үгүй ховх соруулсан. Өвөр Монголын ан амьтан шувуу ч нисэхгүйгээр юу үгүй хядуулсан. Өвөр Монголчууд малын бэлчээрээ юу ч үгүй алдсан. Өвөр Монгол 29 гаруй сая хүн амтай ч 2 хон сая л Монгол хүн бий. Харин Буриадууд эсрэгээрээ бүх юм нь бий.
2021-07-09
Тэнэгт
2021-07-08
bodol:
Орос-г дагасан Буриадыг Хятадыг дагасаг Өвөр Монголтой харьцуулаад дүгнэдээ.
2021-07-08
Өвөр Монголын газар доорх баялаг юу ч үгүй ховх соруулсан. Өвөр Монголын ан амьтан шувуу ч нисэхгүйгээр юу үгүй хядуулсан. Өвөр Монголчууд малын бэлчээрээ юу ч үгүй алдсан. Өвөр Монгол 29 гаруй сая хүн амтай ч 2 хон сая л Монгол хүн бий. Харин Буриадууд эсрэгээрээ бүх юм нь бий.
Зочин:
Орсуудын улаан тариа байгаагүй бол хятадын яр тэмбүүнд баригдаж монголд өнөө 30 мянган хүн ч хүрэхгүй болчихсон хятдуудын баас зөөгөөд Чингэс гэж цээжээ балбахаас өөр чадах юмгүй сууж байх байсан.Орсуудын хүчинд хоёр хөлтэй хохмой толгойтой болж,нэрээ сараачих бичигтэй,бөөс хуурснаасаа салчихаад тэнгэрээс төрсөн мэт далжигнахаа больцгоо.
2021-07-08
Тэнэгт
bodol:
Орос-г дагасан Буриадыг Хятадыг дагасаг Өвөр Монголтой харьцуулаад дүгнэдээ.
mnbvc:
Тэд бол оросын бууний нохой нар нэрийг н ил зарлаач
2021-07-08
Zochin:
Byambatsogt gej amilsan chutgur bnaa yamar aimaar hovdgiin gai be
2021-07-08
Zochin:
Byambatsogtiin hiisen ajil chadahgvi bolohooroo 50behee murilaadaa
2021-07-08
Zochin:
Naad hvn chini oroltsood gatsaagaad chadahgvi bolohooroo 50behee murij baigaan bishvv tegj oilgoson
2021-07-08
Nymaa:
Setgegdel yhaanii um bichij Baigaa humuus, ajilaa hiij baigaa humuusiig taivan ajillahad buu caad bol , bolson,boloogui shuumj uhaanii um bicheed eldev haraal zuhel taviad baigaa nohduud bol oorsdoo tun novshiin amitad gedeg ni todorhoi chi bid Hoer oorcdool hiij chadahguigeec hoish hiicen bolgocniig ni gudraad cuuj baih ni zov shuu
2021-07-08
Авилга авсан түшмэлүүдийг эх орноосоо урвасан гэж олон нийтэд зарлаад шоронд нь явуул.
2021-07-08
Үхсэн ацны ах вэ. Хэзээ чи хулмастай ахтай болчихов.
2021-07-08
шоогоо:
Үхсэн ацны ах.
2021-07-08
зочин:
Орос ах нарыг хөөгөөд холын Америкийг дагаж навсагнасны гай.
2021-07-08
Үхсэн ацны ах вэ. Хэзээ чи хулмастай ахтай болчихов.
шоогоо:
Үхсэн ацны ах.
Дургүй хүрчлээ:
Сонголт гээд хуцахаас өөр шалтаг алга уу! Баттулга чинь 4 уил зүгээр хэвтэхдээ юу хийж байсан юм!
2021-07-08
Оросууд хөгийн новшнууд Монголыг хөгжих вий гэж тои төсөлүүдэд өөрсдийн гар хөл тагнуулуудаар дандаа саад хийдэг Өмхий хужаагаас дутах юм алга.Бид яагаад дандаа ингэж дээрэлхүүлээд яваад байх уу? Нахуй
2021-07-08
Зочин:
Энэ тавин бэх гэж нохорыг залуу хун сайн ажиллах байх гэсэн чинь чадахгуй юм шиг бна даа энэ салбарын дотоод эдээ бээрээ шахгуй бол болохгуй их хурлын гишууны хэлдэг унэн шуу дээ яам гэж баахан шахааны юу ч мэдэхгуй хумуус бгаа цаг оорчлолт гарахгуй бна даа одоо оорчлох л хэрэгтэй дээ
2021-07-08
sdsd:
Ийм нэг тал руу нь чиглэсэн мэдээлэл битгий гаргаж бай л даа. Сайт юм байж. Юм 2 талтай. Тэгж яривал энэ баруун аймгынхан энэ төслийн 300 сая долларыг ер нь төлж чадах улс юм уу? Баахан зээл авдаг.
2021-07-08
Яг үнэн
2021-07-08
Нэг:
Ах гээд байдаг хойно хүндээ л гомд, бөгүс долоогчидоо
2021-07-08
х:
хохин гуйлгачидааа энэ заяандаа эвлэр та нарл сонгомон сонголт тэмцэлгүй улс мөхдөг гэжэээ иим ном баыдаг гэнэ шүүү
2021-07-08
Дургүй хүрчлээ:
Сонголт гээд хуцахаас өөр шалтаг алга уу! Баттулга чинь 4 уил зүгээр хэвтэхдээ юу хийж байсан юм!
Z:
Communism-n ue ruugee orj bgaamuu haishaa um. Setguulch nar ni urvagch haigaad l, tegeed daraa ni yahuu? Barichilj horoid 37 oniih shig helmegduulelt hiij ehleh uu? Bogs doloogch setguulch nar bolio!!! USA-d hurtel tot tasarch l baidag um. Teglee geed urvagch boldog um bish
2021-07-08
Иргээ:
Хэн нэгнээ хэлэлтгүй хэдэн захирал дарга нар баяждаг. Уулын аманд харштай амралтын газартай, бүгд Ланд 200 унаж шинэчилж байдаг, ажилд авгай хүүхэд дүү нар нь ордог. Ардын хүүхэд станцад орно гэж байхгүй болсон . Бүлэглэл жинхэнэ утгаараа хэрэгждэг орогнол болсон газар бол эрчим хүчний салбар.
2021-07-08
zochin:
Byambatsogt uuruu zyyn bolon umnud bysiin tender avdag yum bna lee sh dee
2021-07-08
Галаа:
ТЭЦ 4: ийн захирал Төмөрхуяг гэхэд л эрчим хүчний хувийн компанитай. Орос нэршилтэй. Харьцуулалт нэрээр тойрон хүрээлэгчидтэйгээ худалдан авалт хийж байдаг.
2021-07-08
зочин:
Oросууд угаасаа л биднийг эрчим хүч, нефть болон төмөр замаар хязгаарлан барьж байх сонирхолтой.Cибирийн станцуудын болон гүн галуутайн станцын эрчим хүчээ Mонголд шахаж байхын тулд л Cэлэнгэ мөрний болон Eгийн голын бүтээн байгуулалтыг саатуулж ирсэн.
2021-07-08
Яг үнэн
Ганбат:
Шинээр ирсэн Сайд нар ЭХЯ-д ирээд л бүх дунд шатны дарга нарыг хольж сольж өөрийн хүнээ тавьдаг. Тэр дунд шатны дарга нар Сайдын зөвлөмжгүйээр тендер шалгаруулалтыг гацаана гэж байхгүй ээ битгий үлгэр яхиар бай.
2021-07-08
Шуналтан гацаасан:
Ховдын бүх тендерийг Бямбацогт өөрөө ганцаараа авдаг болоод 10-аад жил болсонг Ховдчууд бүгд мэднэ. Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тендерийг хэн авах гээд авч чадаагүйдээ гацаасан юм бол??? Энд нэг логик байна. Хүний шуналаа гэж ...
2021-07-08
Zochin:
Naad hvn chini oroltsood gatsaagaad chadahgvi bolohooroo 50behee murij baigaan bishvv tegj oilgoson
Монголын төлөө хийе гэсэн нь шоронд . Одоо хэн ч шоронд орохыг хүсэхгүй ээ Ганц хүк л мэдээ
2021-07-08
МАНД ЭХ ОРНООСОО УРВАГЧИД БИЙ:
УРВАГЧДИЙГ ХАЙХ ХЭРЭГҮЙ АМАРХАН ОЛДНО ШҮҮ ДЭЭ МАНД БАЙНА.БАЙХ БАЙХДАА НИЛЭЭД ОЛУУЛАА БОЛЧХСОН БАЙНА.ОРОС ХЯТАДИЙН СОНИРХОЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД ТЭДНЭЭС МӨНГӨӨР УГЖИГЧИД БИЙ БОЛООД ИЛ ЦАГААНДАА ГАРЧИХААД УДАЖ БАЙНА МОНГОЛЫН ЭСРЭГ ЭЛДЭВ ХОРОН ҮЙЛ ХИЙЖ БУЙ ЭДГЭЭР УРВАГЧДИЙГ ОНЦГОЙ БАЙДЛААР БАРИВЧЛАН АВЯ ЯЛ ХЭЛЭЛЦЭХ Л ХЭРЭГТЭЙ ДЭЭ
2021-07-08