ШУУД: Шинээр 1510 тохиолдол батлагдаж, 9 хүн нас барлаа

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.07.08/ хийж байна. 

 

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 9002  сорьцод шинжилгээ хийснээс 1510 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 131 962  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 752 нь Улаанбаатар хотод, 758  нь орон нутагт байна. Тодруулбал, Дархан-уул аймагт 20, Орхонд 89, Баян-Өлгийд 48, Увс аймагт 41, Ховд 55, Говь-Алтайд 60,  Хөвсгөлд 29,  Баянхонгорт 57, Өвөрхангайд 42, Сэлэнгэд 72, Говьсүмбэрт 6, Сүхбаатарт 45, Дорнод 20,  Сүхбаатарт 45, Булганд 30, Завханд 10,  Хэнтийд 50 тохиолдол  тус тус бүртгэгджээ

 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 1514 хүн эдгэрлээ. Коронавирусийн халдварын улмаас  9 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 655 болж байна.  Нас барсан хүмүүсийг насны бүлгээр нь танилцуулбал, 

 

  • 60-69 насны дөрвөн хүн 7-18 хоног эмчлүүлсэн

  • 70-79 дээш насны нэг хүн

  • 80-аас дээш насны гурван хүн 7-15 хоног эмчлүүлсэн 

  • 18 настай нэг хүн ес хоног эмчлүүлсэн

 

Өнөөдрийн байдлаар 12 888  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 8195 хүн хөнгөн, 3303  хүндэвтэр , хүнд 1169, маш хүнд 221 хүн байна" гэж мэдээллээ. 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ