Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 888 хүнийг дархлаажуулжээ

img

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.07.08/ хийлээ. 

 

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:"Сүүлийн 24 цагийн хугацаанд 10 888  хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 2 097 303 хүн, хоёрдугаар тунд 1 782 264 хүн хамрагджээ. 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг түр хойшлуулсан. Хоёрдугаар тунг хэвийн хийж байгаа. Вакцины нэгдүгээр тунгаа тариулсан хүүхдүүд хоёрдугаар тунгаа хугацаанд хийлгэхийг анхааруулж байна."  гэж мэдээллээ. 

 

Г.Мичид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ