ЭХЯ: Цахилгаан тасарснаар ноцтой хохирол гараагүй


Нийслэл болон зарим аймагт өчигдөр цахилгаан тасарсан. Үүний холбогдуулан ЭХЯ-наас ажлын хэсэг гарган ажиллаж, урьдчилсан дүгнэлт гаргасан байна.
"Өчигдөр 15:28 цагийн орчим Гурвалжингийн гүүрний ойролцоо 29-р тулгуурт барилгын тугалган цаастай 13 м урттай материал тохогдсоноор баазын хооронд богино залгаа үүссэн. Улмаар төвийн бүсийн зарим хэрэглэгчийн цахилгаан хязгаарлагджээ Энэ нь хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ААН, айл өрхтэй холбоотой асуудал юм. Тэдэнд удаа дараа шаардлага хүргүүлсэн.
Өчигдөр шөнө мэргэжлийн хүмүүсийн гаргасан урьдчилсан дүгнэлтийг танилцуулж байна. Цаашид нарийн мэдээллийг гаргана. Аль байгууллагуудад ямар хэмжээний хохирол гарсныг тодорхойлно. Цахилгаан тасарснаас ноцтой хохирол гараагүй, зөвхөн Хөвсгөл аймагт нэг оношлуур гэмтсэн мэдээлэл байна" хэмээн мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ