ШУУД: Шинээр 2308 тохиолдол батлагдаж, 5 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.07.09/ хийж байна.
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагийн хугацаанд 12539 сорьцод шинжилгээ хийснээс 2308 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 134 270 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1367 нь Улаанбаатар хотод, 940 нь орон нутагт, нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна. Тодруулбал, Дархан-уул аймагт 114, Орхонд 69, Баян-Өлгийд 35, Увс аймагт 49, Ховд 54, Говь-Алтайд 77, Хөвсгөлд 35, Баянхонгорт 105, Өвөрхангайд 101, Сэлэнгэд 66, Говьсүмбэрт 16, Сүхбаатарт 10, Дорнод 4, Сүхбаатарт 10, Булганд 42, Завханд 32, Хэнтийд 33, Архангайд 41, Төв аймагт 19 тохиолдол тус тус бүртгэгджээ
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2673 хүн эдгэрлээ. Коронавирусийн халдварын улмаас 5 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 660 болж байна. Нас барсан хүмүүсийг насны бүлгээр нь танилцуулбал,
-
60-69 насны нэг хүн 8 хоног эмчлүүлсэн
-
70-79 дээш насны хоёр хүн 5-10 хоног эмчлүүлсэн
-
80-аас дээш насны хоёр хүн 9-20 хоног эмчлүүлсэн " гэж мэдээллээ.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ