Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар бүртгэв

img

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хуралдав.

 

Хуралдаанаар Монгол Ардын намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын Бага хурлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн XI хуралдаанаас Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгосон үйл ажиллагаа Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрэмд нийцсэн байх тул намын даргын өөрчлөлтийг бүртгэж шийдвэрлэлээ.

 

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь хэсэгт заасны дагуу Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирлаар Н.Отгончимэгийг томилох асуудлыг Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулав.

Эх сурвалж: УДШ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
eronhii saidiin ajlaa hiij chadahgui baij yamar hereg bainaa, sul cholootei hyn baidaggui umuu ene namd..
2021-07-10
s:
Намын даргыг Намуудын дүрмэнд Намын их хурлаас сонгоно гэж заасан байдагсан. МАН их хурлаа хэзээ хийчихсэн юм бол. Улсын хэмжээний том нам сүр дуулиантайгаар Их хурлаа хиймээр юм. Би л лав мэдсэнгүй. Хаана байж байгаад хоцорчиховоо.
2021-07-09