Гадаад дахь монголчууд хүчилтөрөгч өтгөрүүлэгч 60 ширхэг аппарат хандивлажээ

img

АНУ-д бүртгэлтэй “Говь сан”-гаас Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн эмнэлэгт нийт 60 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, 60 ширхэг хүчилтөрөгч, пульс хэмжигч багажийг өнөөдөр хандивлалаа. Хандивын аппаратыг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хүлээн авч хөдөө орон нутагт хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулахаа мэдэгдлээ.


 

Арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, “Говь сан”-гийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганхуяг, Т.Батжаргал, “Говь сан”-гийн Монгол дахь төлөөлөгч: Э.Гантулга болон Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүрэг, Сэргээн засах клиник эмнэлэгийн удирдлагууд оролцож хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппарат, пульс хэмжигч багажийг хүлээн авлаа. Монголд ковидын нөхцөл байдал хүндэрч, эмнэлгүүдийн ачаалал ихсэж, хүний амь аврахад шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг үед тус байгууллага АНУ-д амьдардаг монголчуудын дунд хандивын аян зохион байгуулсан юм. Нийт 30 ширхэг хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч авах зорилт тавьсан 7 хоногийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй монголчууд аяны тухай сонсч хандив илгээж, анхны зорилтоосоо хоёр дахин олон буюу нийт 60 ширхэг аппаратын хандив цугларсан ажээ.


 

 

“Говь сан”-гийн Гүйцэтгэх захирал Б.Батмөнх “Гадаадад байгаа монголчууд маш богино хугацаанд нэгдэж чадлаа. Хандив илгээсэн бүх хүмүүст баярлалаа, та бүхний оролцоотойгоор өөрөө амьсгалж чадахгүй, хүчилтөрөгчийн дутагдалд орсон олон хүнд тус хүргэлээ. Хүн бүхэн дор бүрнээ хичээгээрэй, яавал энэ хэцүү үед би эх орондоо, хэн нэгэнд тус болж чадах вэ гэж өөрөөсөө асуугаарай, хариулт нь үргэлж бэлэн байдаг юм” гэлээ. Олон улсын чанарын шаардлага хангасан хүчилтөрөгчийн Jay-5BW загварын аппаратыг худалдан авах, оруулж ирэх ажлыг эмнэлгийн тоног төхөөрөмж импортлогч  “Ашид буян” ХХК маш богино хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд тус компани хүчилтөрөгчийн аппаратын үйлдвэрийн баталгаа, мөн засвар үйлчилгээг хангаж ажиллах юм.

 

Эх сурвалж: ЭМЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Heleed yukewee
2021-07-14
Zochin:
Hun bur dor burnee hicheegeerei... Gej handiv guihaasaa icheech, ugch bgad ni bayarla... Ter eruul mendiin yam zasgiin gazartaiga yarij arga hemjee aw
2021-07-14
Saihan setgeltei tusch humuusdee bayarlalaa.
2021-07-13
Кк:
Дарга нар Хувын эмнэлэгтээ гулсуулаад Мөнгө олдог Хэрэгсэл болгоно шүү. Хулгай нүүрлэсэн орон шүү. Зараад Шоу хж магад. Аймшигтай орон шүү
2021-07-13
Heleed yukewee
Баярлалаа.:
Наад аппаратыг чинь зараад Клип хийчихгүй бол.
2021-07-13
Zochin:
Tur huviin hevshil gedgiig Sarangerel ugui bolgoson bolohoor heseg hugatsaanii daraa huviin emnelguud unegui avaad irgeded tonog tuhuurumjiin mungu gej tulvuruu nemne. Ulsiih ch mun ylgaagui dee.
2021-07-13
ugni tur hiih yostoi baih ta nart bayarlaa
2021-07-13
gadaadynhan:
yadarsan yed ted maani tus boloh yumdaa
2021-07-13
маш түргэн хөдөө орон нутагруу явуулаачээ Тэгэхгүй бол хувалзнууд гусна шүү
2021-07-12