Шинээр 1159 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1 159 тохиолдол бүртгэгдэж, 3 808 иргэн эдгэрсэн байна. Мөн хугацаанд халдварын хүндрэлээр 61-80 насны дөрвөн хүн нас баржээ.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 602 нь Улаанбаатар хотод, 556 нь орон нутагт бүртгэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ