Шинээр 1439 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 15-ний өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1439 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 855 нь Улаанбаатар хотод, 584 нь орон нутагт байна. Мөн хугацаанд халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 3347 хүн эдгэрлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ