Аялахад учир бий

img

 

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд үргэлжилж байна. Тодруулбал, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг. Харин энэ жилийн тухайд  долдугаар сарын 16-нд баасан гараг таарч байгаа учир тус ажлын өдрийг долдугаар сарын 24-нд шилжүүлж, долдугаар сарын 10-18-ныг дуустал амрахаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэсэн. Ингэснээр Үндэсний их баяр наадмаар ес хоног амрахаар болсон юм.

 

Хэдийгээр коронавирус халдварын нөхцөл байдал хүнд байгаа ч наадмын амралтын өдрүүдэд иргэд аялж, амрахаар хөдөөг зорьцгоож байгаа. Тиймээс ОБЕГ, ЭМЯ-наас хүн хоорондоо зай барьж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр, үер усны аюулаас өөрсдийгөө хамгаалж болгоомжтой аялахыг сануулж байгаа. Гэтэл иргэд анхааруулгыг  үл тоосоор л байна. Харамсалтай нь баяр амралтын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 9-14-ний хооронд усны ослоор 13 хүн амь насаа алджээ. Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр нэг буюу нийт гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Энэ тоо цаашид нэмэгдэх эсэх нь иргэдээс шалтгаална. 

 

Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох аж. Тодруулбал,Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

 

 

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар өнөөдөр шинээр 1439 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 855 нь Улаанбаатар хотод, 584  нь орон нутагт байна. Мөн хугацаанд халдварын улмаас дөрвөн хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 3347 хүн эдгэрсэн байна. 

 

Хэрэв иргэд төлөвлөгөөтэй, халдвар хамгааллын дэглэмээ баримталж,  ухамсартай аялахгүй бол наадмын их амралтын дараа өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол хэдээр нэмэгдэж, хэдэн хүн эндэхийг тааварлах аргагүй. Урьдын сайн цаг бус, цар тахлын онцгой нөхцөлд аялж буйгаа санаж, сэрэмжтэй байхыг хүсье. Аялахад учир бий...

 

М.Насан

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-07-15