Боксчид Япон улсыг зорилоо

img

“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын боксын төрөл 2021 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 8-ны өдрийн хооронд зохион байгуулагдана.

 

 

Олимпийн рингэд хүч, ур чадвараа сорих баг тамирчид өнөөдөр өглөө дасгалжуулагч М.Буянжаргал, О.Батхүү болон бэлтгэл хангагч тамирчдын хамтаар Япон улсыг зорилоо.  Тэд Японы Шизуока мужийн Шимада хотноо 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бэлтгэлээ хангах юм.

 

Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг жинд үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, эрэгтэйчүүдийн 63 кг жинд ҮШБ, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо болон Капитрон банкны тамирчин, ОУХМ Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг жинд ҮШБ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал оролцоно.

 

Монголын боксчид олимпийн наадмаас 1 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-07-16
ҮНЭН:
Хоёрхон боксчин гэхдээ хоёулаа л сайн бэлдчихвэл медалийн төлөөх тэмцэл хийж чадахаар тамирчид байгаа. Мөн Чөлөөт Бөхийнхнөөс эмэгтэй чөлөөтийн Батцэцэг, Хонгорзул хоёр бас үзэхээр чадвартай. Жүдогоос Басхүү, Уранцэцэг хоёр мадалийн төлөө барилдах чадалтай.Бусад нь барахгүй. Ийм л 6 тамирчинаас 1-2 медаль Монгол улс горьдож байна даа
2021-07-16