Бусдын буянаар олдсон амьсгалах боломж

img

Өнгөрсөн нэг сарын хугацааг бодвол одоо ч манай улс амьсгаа авахтайгаа болж буй бололтой. Өдөрт 2000 биш 1000 гаруй шинэ халдвар илэрч, 10 бус 4-5 хүн эндсэн мэдээтэй. Ихэнх хэсэг нь ковидыг мартан, амарч зугаалж явна. Дэлхий нийтэд дельта хувилбар тархаж, зарим улс хөл хорио ч тогтоож байна. Энэ аюул хэзээ Монголыг сандаргахыг хэлэх боломжгүй ч, цаг хугацааны л асуудал байх. 

 

Харин тэр үед бид бусдын буянаар бас ч бэлтгэлтэй байх бололтой. Хэдхэн хоногийн өмнө Швейцарь улс манайд 2 тэрбум 37 сая гаруй төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Бүр өөрсдөө тусгай үүргийн онгоц гаргаж, Монгол Улсад 40 ширхэг амьсгалын аппарат, 45 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хүчилтөрөгчийн хамрын гуурс, амны хаалт зэрэг ковидын үеийн яаралтай тусламжийг авчирч өгчихөөд явлаа. Харин тэдэнд хэн ч ач холбогдол өгсөнгүй, авчирч өгсөн зүйлсийг нь л алгаа тосоод авчихлаа. 

 

Мөн Унгар улсын Засгийн газар манайд 4.6 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргасныг Элчин сайд З.Батбаяр мэдээллээ. Аймаг бүрийн эмнэлэгт 1, дүүрэг бүрийн эмнэлэгт 1, бусад эмнэлэгт 3 гэж тооцоолон нийт 33 ширхэг LH8800 загварын амьсгалын аппарат тун удахгүй Монгол Улсад ирэх гэнэ. 

 

Хэдэн Элчин сайдынхаа нүүрийг баран байж гуйлга гуйлгасаар ямар ч байсан амьсгалын аппараттай боллоо. Манай Засгийн газар вакцинаас бусдад мөнгө зарлагадахгүй мөн ч их гүрийсэн дээ. Эмч, эрүүл мэндийн салбарынхан амьсгалын аппарат дутагдаж, нөхцөл байдалд хүндэрч байгааг хэлсээр байсан. Арга ядаад гэр бүл, найз нөхдөөрөө мөнгөө нийлүүлэн эмнэлэгтээ амьсгалын аппарат авч байв. Харин одоо эмнэлгийн орон дээр шаналж буй хүмүүс бусдын буянаар амьсгалах боломжтой боллоо.

 

Манай Улсад Япон, Хятад, Энэтхэг, КОВАКС хөтөлбөрийн орнууд хэдэн сая тун вакцины тусламж үзүүлсэн. Тэр вакцины ачаар бид өнөөдөр аялж, зугаалж явна. Одоо Щвейцарь, Унгар улс тоног төхөөрөмжийн тусламж үзүүллээ. Харин бид албатай мэт алгаа тосч авснаас өөрийг хийсэнгүй. Ядаж баярлалаа гэж хэлцгээе, бүгдээрээ. Бид тэдний өмнөөс өвдөөгүй ч тэд бидэнд тусалж байна. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mnbvc:
Баярлалаа
2021-07-16
Гадныханд баярлалаа. Та наргүй бол ард иргэд минь хэцүүдэж байна.
2021-07-16
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-07-16
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-07-16
Сайхан мэдээ боловч тусламжаар амьдардаг ард түмэн сөндөг жамтай! Гадаадын тусламжаар бус өөрийн хөдөлмөрөөр амьдарч сурах хэрэгтэй! Тэгвэл улс орон хөгжиж, иргэд нь баян чинээлэг амьдрах болно.
2021-07-16
Nam bus irgen:
Hund hetsuu uyed tuslamjiin garaa sungaj bui Swiss-iin ard tumen zasag turd bayarlalaa. Manaihan busdin tusig tun amarhan martdag gemtei humuus dee. Ih ch hulgaillaa daa. Hanaj tsadahaa l medehee baisan gemtei dee.
2021-07-16
Хувийн эмнэлэгтэй хулгайчуудаас болгоомжтой байгаарай.Наад хулгайчууд чинь авна шүү. Мэнгэт Сарангэрэл,Мөнхсайхан,Чинбүрэн
2021-07-16