Гүрмийн нууранд найман настай хүүхэд энджээ

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын "Гүрмийн нуур"-нд найман настай хүүхэд энджээ. Тус аймгийн Онцгой байдлын газраас эрэн хайх ажиллагааг өчигдөр 16:40 цагт эхлүүлж, 20:00 цагт хүүхдийн цогцсыг нуурын хойд эргээс олж, Баян-Овоо сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн байна.
Эрэн хайх ажиллагаанд 1 автомашин, 2 моторт завьтай 9 алба хаагч оролцжээ.
ХЭНТИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ