КОВИД: 21-80 насны 9 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яам коронавирусийн халдварын 07 дугаар сарын 16-ны өдрийн мэдээллийг танилцуулж байна. Энэ өдөр шинээр шинээр 1 364 тохиолдол бүртгэгдэж, 9 хүн нас барсан байна.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 769 нь Улаанбаатарт, 595 нь орон нутагт бүртгэгджээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 144 492 болон нэмэгдлээ. Харин нас баралт 716 болон өсч байна.
Эмнэлэгт 10 613 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд тэдний 1029 нь хүнд, 220 хүний биеийн байдал маш хүнд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ