Нийслэлээс 81 мянган хүн орон нутаг руу зорчжээ

Амралтын өдрүүдэд иргэд хөдөө, орон нутагт очиж, амарч буй. Энэ сарын 07-16-ны өдрүүдэд Улаанбаатараас 38 055 тээврийн хэрэгслээр 81 000 хүн орон нутаг руу зорчсон байна. Хөвсгөл, Архангай, Увс, Баян-Өлгий, Дорнод, Өвөрхангай аймагт иргэдийн бөөгнөрөл ихээр үүсчээ.
Тиймээс иргэдийг бөөгнөрөхөөс зайлсхийж, амны хаалтаа зүүж, гараа угааж ариутган халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг Улсын онцгой комиссоос анхааруулж байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ