Шинээр 1295 тохиолдол батлагдаж, 10 хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 17-ний өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1295 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 646 нь Улаанбаатар хотод, 644 нь орон нутагт, гурван зөөвөрлөгдсөн халдвар байна. Мөн хугацаанд халдварын улмаас 10 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 3929 хүн эдгэрлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ