Усны аюулаас 46 иргэнийг аварчээ

Нийслэлийн онцгой байдлын газар 07 дугаар сарын 11-18-ны хооронд гал түймрийн 17 дуудлага, аврах ажиллагааны 12 дуудлага хүлээн авчээ. Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/457 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангиудын давхардсан тоогоор 421 алба хаагч, дүүргүүдийн цагдаагийн 61 алба хаагч, ГБХЗТ-ийн 36 алба хаагч, 80 автомашин, 36 завьтай үүрэг гүйцэтгэж голын усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 17958 иргэнд хүргэж /том хүн-11945 хүүхэд-4756/, ногоон бүсээс 2920 автомашин холдуулж, 4756 ширхэг тараах материал тарааж ажилласан байна.
Хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэх хугацаанд нийт 46 иргэнийг гол усны аюулаас аварч хамгаалж, 5 автомашиныг голд суусан байсныг татаж гаргажээ. Тус хугацаанд гол усны холбогдолтой нийт 12 удаагийн дуудлагаар давхардсан дуудлагаар 116 алба хаагч, 23 автомашин, 22 завьтай нийт 29 иргэнийг голын усанд автомашинтай суусан, боогдсон байсныг аварч хамгаалж, 7 буцалтгүй нэрвэгдэгчийг уснаас эрэн хайх аврах ажиллагаа зохион байгуулан олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, БНД-ийн ОБХ-ийн ГТУА 64-р анги 1 уснаас эрэн хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байна.
Иймд иргэдийг усны ослоос иргэдийг урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ