Л.Оюун-Эрдэнэ: Авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно

img

Авилгын индексийг бууруулах ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр боллоо.

 


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн 30 жилд олон сайн зүйл бий болсон ч сул талууд ч гарлаа. Түүний нэг нь төрийн байгууллагын хүнд суртал. Авлига хээл хахууль нэмэгдэж, нийгэмд баян хоосны ялгаа асар их болсон. Эдгээр нь иргэдийн амьдралын чанарт нөлөөлж, дундаж давхаргыг бүрдүүлэхэд саад болж байна. Өнгөрсөн 30 жилд авлигатай тэмцэх олон ажил хийсэн ч илүү сайжруулах шаардлага байна. Тиймээс энэ ажлыг илүү өргөн хүрээтэй явуулах авлигын хөрс сууринаас нь таслан зогсоох зорилгоор Авлигын индексийг буруулах ажлын хэсэг байгуулж байна” гэлээ. Мөн “Аль ч улс оронд гүйцэтгэх засаглал нь авлигатай тэмцдэг. Тиймээс Засгийн газар өөрийнхөө зүгээс юу хийж чадах зүйлээ хийнэ. Авлигатай тэмцэх газар, хууль хяналтын байгууллагад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллана. Хоёр жилийн хугацаанд авлигыг жигших нийгмийн шинэ соёлыг бий болгоно” гэж мэдэгдлээ.

 

Ажлын хэсэг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэхэд гол анхаарлаа хандуулах юм. Мөн ХБНГУ-ын Берлин хотод төвтэй “Транспаренси Интернэшнл” олон улсын төрийн бус байгууллагатай мөн хамтарч ажиллана.


Тус байгууллага жил бүр улс орнуудын төрийн албан дахь авлигын талаар шинжээч, бизнес эрхлэгчдийн судалгаанд үндэслэн Авлигын төсөөллийн индексийг боловсруулдаг бөгөөд 2020 оны дүнг 2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр дэлхий нийтэд зарлажээ. Индексийн дүнгээр Монгол Улс 2020 онд 35 оноо авч 180 улс орноос 111 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхтой онооны хувьд ижил боловч таван байраар ухарсан үзүүлэлт болж байна.


Монгол Улс өмнөх оныхоос оноо буурсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулаaн ашигладаг байдал нэмэгдсэнээс хамаарсан байж болох судалгааны дүн гарсан. Түүнчлэн бизнес эрхлэгчид үйл ажиллагаа эрхлэх болон гэрээ, хэлцэл байгуулахад авлигатай нүүр тулах эрсдэл нэмэгдсэн гэх шалтгаанаар манай улсын үнэлгээ буурсан байна.

 

Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ хүнд суртал, авлига дагуулж буйг таслан зогсоохоо Ерөнхий сайд мэдэгдлээ. Энэ хүрээнд олон нийтийн дунд тандалт судалгааг долоо хоног бүр явуулж, хамтарсан төсөөллийн судалгаагаар хамгийн их хүнд суртал үүсгэж байгаа газрыг тогтоож, дээрх Ажлын хэсэг асуудлыг шийдээд явна. Товчхондоо, авлигын эсрэг тэмцэл зөвхөн УИХ, хуулийн байгууллагынхны биш иргэн бүрийн оролцох асуудал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хэллээ. Мөн Шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлын тухай хуультай болох шаардлагатай байгааг онцолсон юм.  Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуультай болох ёстойг ч Ерөнхий сайд яриандаа дурдсан.


Манай улсад авлигын хэргийг шийддэг дагнасан шүүх тогтолцоог бүрдүүлэх шаардлага байгаа гэж үзжээ. Ийм чиглэлийн хэргийг дагнаж шийдэж байгаагүй шүүгч, өмгөөлөгч, прокурор, хуулийн байгууллагын ажилтнууд ажиллахаар хэрэг замхрах урьдач нөхцөл болж байна гэж албаныхан үзэж байна. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчин дутмаг байгааг Ерөнхий сайд онцолж, УИХ-ын Ёс зүйн хороотой хамтарч ажиллаж, ах, дүү, хамаатан, садны томилгоотой тэмцэхээ мэдэгдсэн юм. Төр тунгалаг байж чадвал хувийн хэвшлийнхэнтэй холбоотой авлигын асуудал үүсэхгүй гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Шинэ 30 жилд Монгол Улс авлигагүй болохын тулд хоёр жилийн хугацаанд нарийвчилсан ажлын төлөвлөгөө гаргах ажиллахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чи ерөнхий сайд болж тоглож болсон:
Одоо огцор
2021-07-20
ene:
ene nusaak chadhuu? tsaana ni tsoovruud nusakiig shuud taschij hayah bailgui dee.
2021-07-20
Дорнод:
Дорнод аймгийн удирдлагуудыг хуулийн дагуу шалгаад хариуцлагад тооцоорой. ЗД, агентлагийн дарга, АИХТ, цагдаа прокурор нь оролцсон бүхэл бүтэн мафи оршин тогтноод удлаа. АТГ ч дийлэхээ больсон төрийн албан тушаалтангууд хэрээс хэтэрлээ. Аймагт өргөдөл гомдол гаргахаар ЗАсаг дарга, цагдаагийн дарга нар нийлээд нуун дарагдуулдаг. Авлига, төрийн сангуудаас мөнгө завших, хятад ххк уудаас их хэмжээний авлига авах, ажлын байрны бэлгийн дарамт, төрийн албыг ор хөнжил завхайралд хутгах ... хууль бус үйлдлүүд газар авсаар. ФБ, ТВ, хэвлэл мэдээллийг, троллууд ажлуулан асар их мөнгөөр санхүүжүүлж зөвхөн өөрсдийн хяналт шүүлтүүртэй мэдээлэл тараах. ХХҮГ ын дарга авгайн гэмт хэргүүдэд аймгийн дарга удирдлага, прокурор, хуульч оролцсон болхоор хэргийг хаасан. ... - Гэмт хэрэгтнүүдийг гишгэх газаргүй болгох цаг ирлээ.
2021-07-20
зочин:
дандаа тэгнэ ингэнэ л гэх юм тэгээд л таг байхгүй л болчдог тэгчихлээ ингэчлээ чадлаа дийллээ гэх юм хэзээ ч дуулдаж байгаагүй хийж чадна ялна дийлнэ гэдэгт чинь огтхон ч итгэхгүй бна бас л нэг ээлжит шоу чинь шүү дээ ккк
2021-07-20
zochin:
30 jil zolbirson undesten 2-xon jild mon ondiine baikhdaa
2021-07-20
зочин:
Улс орноо, ард түмнээ бодохгүй бол ядуурлын хязгааргүй түвшинд хүрч, хэдхэн гэр бүл шуналаас болж бүх улс даяар сууриулах ирмэг дээр ирлээ шүү дээ. Энэ хэдэн гэр хагартлаа баяжих нь хэрэгтэй юу? Улс орон, ард түмэн амьд явах хэрэгтэй юу? Ард түмний мөнгөөр баяжих нь хэрэгтэй юу? Улс орноо хөгжүүлэх нь хэрэгтэй юу? Ерөнхий сайдаа. Одоо шийдэхгүй бол мөхөл руу ойртож бна. Төрийн байгууллагын авлигачдаа одоо илрүүл, асуудлыг нь шийд. Төрийн мөнгөөр баяжсан баячуудын хөрөнгө мөнгөний нотолгоог нь гаргуул.Тэгж байж улс орон хөгжинө. Төрийн албыг төрлийн алба болгодог Занданшатараас эхэл.
2021-07-19
uursdiiguu jigshuuleh ajil hiihnee hahaha
2021-07-19
Нэргүй:
ИНЕГ-ын дарга, архичин, луйварчин, хулгайч муруйтай тоглоомчин, хүүхэмсэг хүнийг та яаж ч чадахгүй хагас жил гаруй салбарыг бузарлуулаад ажиллуулаад байна!? Хамт олон нь энэ хүмүүсийг үзэн ядаж байхад яаж ч чадахгүй өөрийнхөө хариуцлага тооцно гэснээ ч хэрэгжүүлж чадахгүй л байгаашдээ!? Хэзээ шудрага шүгэл үлээгчдээ дэмжих юм болоо!?замын үүдийн байдал чинь үнийн хөөрөгдөл үүсгээд улам хэцүүдлээ!?
2021-07-19
Зочин:
ИНЕГ-ын дарга, архичин, луйварчин, хулгайч муруйтай тоглоомчин, хүүхэмсэг хүнийг та яаж ч чадахгүй хагас жил гаруй салбарыг бузарлуулаад ажиллуулаад байна!? Хамт олон нь энэ хүмүүсийг үзэн ядаж байхад яаж ч чадахгүй өөрийнхөө хариуцлага тооцно гэснээ ч хэрэгжүүлж чадахгүй л байгаашдээ!? Хэзээ шудрага шүгэл үлээгчдээ дэмжих юм болоо!?замын үүдийн байдал чинь үнийн хөөрөгдөл үүсгээд улам хэцүүдлээ!?
2021-07-19
Иргэн:
ИНЕГ-ын дарга, архичин, луйварчин, хулгайч муруйтай тоглоомчин, хүүхэмсэг хүнийг та яаж ч чадахгүй хагас жил гаруй салбарыг бузарлуулаад ажиллуулаад байна!? Хамт олон нь энэ хүмүүсийг үзэн ядаж байхад яаж ч чадахгүй өөрийнхөө хариуцлага тооцно гэснээ ч хэрэгжүүлж чадахгүй л байгаашдээ!? Хэзээ шудрага шүгэл үлээгчдээ дэмжих юм болоо!?замын үүдийн байдал чинь үнийн хөөрөгдөл үүсгээд улам хэцүүдлээ!?
2021-07-19
Зүгээрээ бүү шантар зоригтойхон хэдэн хулгайчыг маш хурдан нам дар.жижигхэн Монголын том авилгачдыг 3 сарын дотор цэгцэлж болно
2021-07-19
хэт жүжиглэх дэмий дээ
2021-07-19
Авилгач МАНгас:
Хүүхэд ийм дээрээ мөн ч хөөрхөн шүү
2021-07-19
Авилгач МАНгас:
Хүүхэд ийм дээрээ мөн ч хөөрхөн шүү
2021-07-19