Зам тээврийн ослоор хоёр хүүхэд энджээ

img

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2021 оны 07 дугаар сарын 16, 17, 18-ны амралтын өдрүүдэд нийт 501 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

 

 

Ослоор нийслэлд 12 хүн, орон нутагт 1 хүн гэмтжээ. Мөн 4 хүний амь нас хохирсны 2 нь хүүхэд  байна.

 

Ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд

  • Автомашин явган зорчигч мөргөсөн- 4
  • Автомашин унадаг дугуй мөргөсөн-1
  • Зорчигч гэмтсэн-7

Орон нутагт 

  • Автомашин онхолдох-2
  • Хөдөлгөөн эхлэхдээ-1

 

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 167 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

 

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ