Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд усанд эндлээ

Нийслэлийн онцгой байдлын газарт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Сонгины амралтын гүүрний орчимд хүүхэд усанд живчихлээ гэсэн дуудлага өнөөдөр 15:25 цагт иржээ. Дуудлагын дагуу НАА-ын д/ч Ж.Цолмонбаатараар ахлуулсан 6 алба хаагч 1 автомашинтай 1 завьтай очиж, 11настай хүүхдийн цогцсыг уснаас гаргаж, тус дүүргийн Цагдаагийн бие бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ.
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос усанд осолдох эрсдэл өндөр байгаа тул эцэг эхчүүд сэрэмжтэй байна уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ