ШУУД: ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулна

img

 

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. 

 

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: 

 

-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ЭЕШ-ын товыг тогтоох асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. ЭЕШ хойшилсон нь гурван шалтгаантай. 

 

Нэгдүгээрт, Өвчлөл. Зургадугаар сарын эхнээс долдугаар сарын эхэн хүртэл бүтэн сарын хугацаанд коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн дунд хүүхдүүдийн өвчлөл эрс өссөн.

 

Хоёрдугаарт, Вакцинжуулалт. 12-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлсэн. 

 

Гуравдугаарт, Хөл хорионы асуудал. Үндсэндээ 21 аймаг хөл хорио тогтоосон. 330 сумаас 21 аймаг руу орж ЭЕШ өгөх 7600 хүүхэд хөл хорионд орох эрсдэл үүссэн. 

 

Хэрэв ЭЕШ-ыг долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулсан бол нийт шалгуулагчдаас 10 мянган шалгуулагч нь шалгалтанд орж чадахгүй байсан. 

 

ЭЕШ-ыг улс орон даяар зохион байгуулахад 9 мянга гаруй  багш, сурган хүмүүжүүлэгчид оролцдог. ЭЕШ-ыг товлосон хугацаандаа зохион байгуулсан бол уг багш нарын 3000 орчим нь вакцинд хамрагдаагүй, өвчлөл үүсэх эрсдэлтэй байлаа. 

 

УОК, ЭМЯ, Эрдэмтдийн судалгаагаар ЭЕШ-ыг долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулсан бол 12 мянган шалгуулагч өвчлөх эрсдэл үүсэх байсан юм. 

 

Яагаад ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон бэ гэвэл шалгалт өгөх 40 мянган хүүхдийн 38200 шалгуулагч нь наймдугаар сарын 19 гэхэд вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан байх боломжтой. Тиймээс ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулах боломжтой гэж харж байгаа. Гэхдээ нэг том эрсдэл байна. Дельта вирус ямар эрсдэл дагуулахыг мэдэхгүй байна. Цаашид ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах тогтолцоонд шилжүүлэх зайлшгүй шаардлага байгаа. 

 

М.Насан

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Дэндүү оройтож байна
2021-07-20