С.Амарсайхан: Аймаг сум бүр өөрийн гэсэн бичил зураглалтай байх ёстой

img

 

Шадар сайд С.Амарсайхан  Барилга, хот байгуулалтын яаманд ажиллаж байна. 

 

Шадар сайд С.Амарсайхан:

 

-Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай үндэсний зөвлөл байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдсан. Газар хөдлөлтийн үед шаардлагатай арга хэмжээ авах, иргэдэд амжиж мэдээлэх, амь нас эрүүл мэндээ хамгаалах, зөвлөмж зөвлөгөө хүргэхтэй холбоотой асуудлын талаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд газар хөдлөлтийн нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэдэд амжиж мэдээлэх, системийг шинэчлэх ажлыг Одон орон геофизикийн хүрээлэн болон холбогдох байгууллага, Улаанбаатар хотын захиргаанд үүрэг даалгавар өглөө. 

 

2019 онд 37 мянга гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн бол 2020 онд 45 мянган удаагийн давтамжтай болж өссөн. Жил ирэх тусам манай улсад газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж байна. Яаралтай есөн аймгийн бичил зураглалын ажлыг бүрэн  хийж дуусгах хэрэгтэй. Мөн судалгаа шинжилгээний ажлуудыг мэргэжлийн байгууллагууд хийж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Газар хөдлөлтэй холбоотой хэд хэдэн ажлуудыг ярьж байгаа. 

 

Нэгдүгээрт, Аймаг сум бүр өөрийн гэсэн бичил зураглалтай байх ёстой.

 

Хоёрдугаарт, Улсын хэмжээнд бүх барилга байгууламжид эрсдэлийн үнэлгээ хийж, паспортжуулах хэрэгтэй. 

 

Ирэх Даваа гарагт Гамшгаас сэргийлэх үндэсний зөвлөлийн хуралдаан болно. Хуралдаанаар газар хөдлөлтийн асуудал, дараагийн шатанд авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг авч хэлэлцэнэ. Өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байшинд иргэд ажиллаж амьдарч байна. Цаашдаа шаардлага хангахгүй барилгын асуудлыг шийдэхээс гадна шинээр баригдаж буй барилга байгууламжийн чанар, стандарт аюулгүй байдалд тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй. 

 

М.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗА ЁСТОЙ НӨГӨӨ САР ЛУУ ХАРЦ ЮУ ЯА ГЭДЭГ Ч БИЛЭЭ. ТЭРЭН ШИГ Л ЮМ БОЛЛОО Л ДОО...
2021-07-22
ene odoo bolimoor yum ogzor
2021-07-22