Шинээр 1309 тохиолдол батлагдаж, зургаан хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1309 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 511 нь Улаанбаатар хотод, 798 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 6 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2997 хүн эдгэрлээ.
Өнөөдрийн байдлаар 9 924 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5937 хүн хөнгөн, 2846 хүндэвтэр , хүнд 934, маш хүнд 207 хүн байна
М.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ