Хуульзүйн байнгын хорооноос бусад нь тайлангаа тавьсангүй

img

 

УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарлаад байгаа.  Хаврын ээлжит чуулганы хугацаанд тус Хуульзүйн байнгын хороо хамгийн олон буюу нийт 23 удаа хуралдаж, Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд 170 асуудлыг хэлэлцэн, Өршөөл үзүүлэх тухай, зохиогчийн эрх, патент, оюуны бүтээл, хүний эрхийг хамгаалсан хуулиудыг батлуулсан болохыг Байнгын хорооны дарга С.Бямбацогт мэдээлсэн.

 

Чуулган бүрийн завсарлагааны УИХ-ын Тамгын газраас байнгын хороодын тайлангаа тавих хэвлэлийн хурлын хуваарийг жагсааж, байнгын хороодын дарга нар  мэдээлэл хийдэг байлаа. Харин энэ удаад Хуульзүйн байнгын хороо ажлын тайлангаа олон нийтэд мэдээллээ. Харин бусад байнгын хороодын тайлан албан мэдээгээр албан сайтад тавигдсан төдий байна. 

 

Ер нь чуулганы завсарлагааны хугацаа бол гишүүдийн амралт биш. Тэд  баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, сонгогчидтой уулзалт хийж, дараагийн чуулганаар хэлэлцэх хуулийн төсөлд санал авах гээд завгүй ажиллах үүрэгтэй. Гэсэн  ч энэ парламентын гишүүд, байнгын хороод хийсэн ажлын тайлангаа ч олон нийтэд мэдээлэхгүй, чуулганы завсарлагааны хугацааг амралт гэж эндүүрээд байх шиг. 

 

Тиймээс  ч Төрийн ордон эдүгээ гишүүд эзгүй,  туслахууд нь гишүүдээ дагаад амарсан эл хуль, хууль тогтоох дээд байгууллагын ажил “их амралтын улирал”-д гацаж байна.  

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hiisen ajilgui hymyysiin tailan gej yu baihavdee
2021-07-23
Юу ч хийгээгуй бм чинь юугаа тавихав дээ
2021-07-22
Сонирхолгүй болсон.:
Нэг намынх болохоор ямарч хяналтгүй ямар хууль баталж бгааг хэн ч сонирхохоо болсон. Юу болоод бгааг бурхан л мэдэж бга бх.
2021-07-22
zochin:
Аль болох муу талаас нь харуулахыг боддог болждээ энэ сэтгүүлчид
2021-07-22
Мөнхжаргал:
Боловсрл% соёл, шинжлэх ухааны байнгын хороо бас тайлангаа тавьсан шүү.
2021-07-22