Шинээр 1442 тохиолдол батлагдаж, зургаан хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1442 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 537 нь Улаанбаатар хотод, 905 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 6 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2556 хүн эдгэрлээ.
Өнөөдрийн байдлаар 10 137 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 6232 хүн хөнгөн, 2776 хүндэвтэр , хүнд 931, маш хүнд 198 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ