ТОКИО-2020: Б.Болор-Эрдэнэ Чилийн тамирчинд хожигдлоо
2021-07-24

 

Монголын багийн хамгийн залуу тамирчин Б.Болор-Эрдэнэ ширээний теннисний төрөлд хоёр дахь тоглолтоо хийлээ. Түүний өрсөлдөгч нь Пан Америкийн АШТ-ий багийн хүрэл медальт Чилийн М.Вега байв. Бараг 20 насны зөрүүтэй (Болор-Эрдэнэ 18, Вега 37 настай) хоёр тамирчны өрсөлдөөнд манай хүн ур чадвараар нэг их дутаагүй ч аргагүй туршлага нимгэдэж 4:0-ээр (11:8, 11:9, 11:4, 11:7) ялагдав. Хоёр дахь сетэд манай хүн 9:6-гаар тэргүүлж яваад таван оноо дараалж алдсан нь тоглолтыг эргүүлж орхисон юм. 


Болор-Эрдэнэ хэдийгээр хожигдсон ч Токиог зорьсон энэ удаагийн аялал нь түүнд том туршлага болох биз ээ.

 

Эх сурвалж: МҮОХ

Shuud.mn
Сонин хачин