Орон нутгийн халдварын тохиолдол 1000-ыг давлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн статистик мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 1513 тохиолдол батлагдаж, 21-80 насны долоон хүн нас барлаа.
Нийт батлагдсан тохиолдлын 501 нь Улаанбаатарт, 1012 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр орон нутгийн халдварын тохиолдол мянгыг давж байна.
Эмнэлэгт 10 279 хүн хэвтсэн эмчлүүлж буй бөгөөд тэдний 201 хүний биеийн байдал маш хүнд байна.
Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар 774 хүн амь насаа алдлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ