Шинээр 1249 тохиолдол батлагдаж, найман хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1249 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 504 нь Улаанбаатар хотод, 745 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 8 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2014 хүн эдгэрлээ.
Өнөөдрийн байдлаар 10 657 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 6702 хүн хөнгөн, 2842 хүндэвтэр , хүнд 947, маш хүнд 166 хүн байна.
Г.Мичид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ