Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө
2021-07-26

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон Улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө.

 

Тэрээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаанд бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, Японы эрх баригч Либерал Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Японы парламентын зарим залуу гишүүн, мөн Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Ё.Нишимүра болон Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай тус тус уулзаж цаг үеийн тулгамдсан болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаар уулзаж ярилцлаа. 

 

Хуваарь ёсоор Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ буцах замдаа БНСУ-д саатаж, БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гём-той ажлын уулзалт хийнэ. Хоёр улсын Ерөнхий сайд нар цар тахлын хариу үйлдлийн менежмент, иргэдийн харилцан зорчих журам болон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцоно.

 

Shuud.mn
Сонин хачин
Бүтээсэн ажил байхгүй цусаа хийгээд бидний татварын мөнгөөр зугаалаад тэнээд байгаа гөлөгөн нохой вэ. 800 хүнээ алдчихаад бн. Яаах вэ таминь. Наад комисс ухаантай мөхөс ноходоо аваад зайлаад тэр шорон луугаа яв. Гялалзсан аавын хүүхдүүдэд зайгаа тавьж өгөөч гуйя.
2021-07-27
Erguu luukhaan tsarait:
Yag uy amjuv zolvintoj zugaaljl yavna
2021-07-26