Усаа дахин ашиглах, говь нутагт усны нөөц бүрдүүлэхийг зөвлөв

img

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсын томоохон бүтээн байгуулалтууд болон орон нутгийн аж байдалтай танилцахаар Өмнөговь аймагт  ажиллаж байна. Эхлээд тус аймгийн Цогтцэций суман дахь  Таван Толгой ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр Зүүн Цанхийн зүүн урд байрлах нүүрсний 4-р аман дээр очиж, нүүрс ачилт тээвэрлэлтийн байдлыг газар дээр нь харсан юм.
Тус компани нь орон нутгийн өмчит бөгөөд 51 хувийг нь орон нутаг, 49 хувийг 170 орчим хувьцаа эзэмшигчид эзэмшдэг ажээ.
1966 оноос хойш нүүрсээ олборлож эхэлсэн ч орон нутгийн нүүрсний хэрэгцээг хангах төдийгөөр үйл ажиллагаа явуулж байгаад 2004 оноос нүүрсээ экспортод гаргаж эхэлсэн байна.   Өнөөг хүртэл 22 сая тонн нүүрс борлуулсны сүүлийн таван жилд нь 18.9 сая тонны нь борлуулжээ. Өнгөрсөн жил төсөвт 161 тэрбум төгрөг төлсөн байна. “Орон нутгийн төсөвт оруулж байгаа орлого харьцангүй бага байгаа. Бид өнгөрсөн жил 21 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна, ногдол ашгаар 37 тэрбум төгрөгийн ашиг тараасан” гэж тус компанийн гүйцэтгэх захирал Т.Түмэнбаяр ярилаа.
Хэдийгээр эдийн засгийн хувьд өсөлттэй байж, үйл ажиллагаагаа тэлж байгаа ч цаашдаа анхаарах хэд хэдэн чухал асуудал байгаа. Тухайлбал олон жил хүнд даацын машин механизмаар тээвэрлэлт хийсний дүнд хөрс эвдэгдэж, тоосжилт их болсоор байна.
“Өнөөдрийн байдлаар манай компани зам тавих асуудалд онцгой анхаарч байна. Зураг төсөл нь бэлэн болсон. Засгийн газраас зөвшөөрөл өгвөл ажлаа эхлэхэд бэлэн байгаа гэж компанийн удирдлагууд хэллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараа нь “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Коксжих нүүрсний дэлхийн том ордын нэгболох Тавантолгойг түшиглэн Эрдэнэс-Тавантолгой ХК нь 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд байгуулагдсан.   Олон улсын түвшинд хүрсэн уул уурхайн дэлхийн хэмжээний томоохон компани болох зорилт тавиад ажиллаж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа жилд 20 сая тонн нүүрс олборловол 50-аас доошгүй жил ашиглахаар тооцоолж байгаа юм.  Нийт 262 ажиллагсадтай юм байна.
Баяжуулах угаах үйлдвэр, ус татах систем,  хатуу хучилттай авто зам, 1000 хүний хотхон зэрэг томоохон бүтээн байгуулалтуудыг төлөвлөж байгаа ажлуудынхаа талаар “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн захирал Б.Энэбиш танилцууллаа.
Тэрээр мөн , нүүрсний экспортыг 2011 оны наймдугаар сарын 4-нд эхлүүлж,  1 сая.тн нүүрс олборлосон .   Экспортод гаргаж байгаа нүүрсний үнэ  Хятад, Австралийн үнийн индексээр хэлбэлзэж ойролцоогоор 70 доллараар арилжаалж байна.   Энэ нь газрын хөрсөнд ойрхон байгаа түүхий нүүрсэнд хамаарах үнэ бөгөөд, энэ оны эцсээр дараагийн давхрагын нүүрсэнд хүрэхээр үнээ тохиролцох болно. Мөн угааж баяжуулсан нүүрсийг борлуулахад  худалдан авагчидтай тохирно гэлээ.
“ Гол бэрхшээл тээврийн асуудал байна. Төмөр замыг яаралтай барьж эхлэх, хатуу хучилттай авто зам барих шаардлагатай байгаа. Мөн боомтыг олон гарцтай болгох асуудал чухал. Ачигдсан нүүрс хил дээр хүлээгдэх байдал үүсдэг. Бусад компаниудтай хамтраад гарцыг олон болгох тал дээр хүчин чармайлт гаргаж ажилласан” гэж тэрээр ярив.
“Дахиж авто зам барилаа ч тээврийн асуудал хүндрэлтэй хэвээрээ байх болно, тиймээс бид төмөр замыг аль болох хурдан барьж эхлэх хэрэгтэй байгаа гэж Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэв.
Ерөнхийлөгч Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Х.Бадамсүрэн болон бусад албаны хүмүүсээс эдгээр бүтээн байгуулалтуудын цахилгаан эрчим хүч, усны асуудлуудыг хэрхэн шийдэж байгаа, шийдэхэд юу саад болж байгаа, ямар гарц байгаа талаар асууж , мэдээлэл авч, зарим үүрэг чиглэлийг өгч байлаа.
Тухайлбал усны тухайд, анх 1986 онд Тавантолгой нүүрсний ордоос баруун урагш 70 км-т Ханхонгор сумын Балгасын улаан нуурын газрын дор цэвэр усны нөөц тогтоогджээ. Нөөцийн талаар зөрүүтэй тоо баримтууд байдаг. Тухай үед 465 л\с гэж байсан бол 2008 оноос нөөцийг 150 л\с гэж тогтоожээ. Өнгөрсөн жил Засгийн газраас Балгасын улаан нуурын цэвэр усны ордыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ашиглуулах шийдвэрийг гаргаж, харин нутгийн иргэдийн хурал орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргажээ. Нутгийн иргэд бол  говь нутагт ховор тохиолдох гайхамшигтай орд газар учраас ирээдүйд хүн амын ундны ус хангамжийн чиглэлээр ашиглах ёстой гэсэн бодолтой байдаг.
Усны нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонссоны дараа Ерөнхийлөгч,  хэрэглэсэн усаа дахин ашиглах, говь нутагт усны нөөц бүрдүүлэх талаар том төсөл хэрэгжүүлэхийг зөвлөв.
 “Бүтээн байгуулалтууд яригдахаар цахилгаан эрчим хүч, ус, зам тээвэр гэсэн , тооцоо судалгааг нь нарийн гаргаж, мэргэжлийн хүмүүсийн үгийг ч сонсч, нутгийн иргэдийг ч сонсч байж шийдэх  ёстой том асуудлууд байдаг. Гэтэл эдгээр асуудлууд орхигдоод байгаа байдал анзаарагдаж байна. Төмөр замын  асуудлыг яриад, тохироод хөтөлбөр батлаад нэг жил өнгөрч байна. Ажлаа эхлүүлчих хугацаа. Гэтэл энд Таван толгой-Гашуун сухайтын чиглэлийн авто замаар 4 мянга гаруй хүнд даацын автомашин явж байгаа гэсэн тоо байна. Хэдий болтол энэ олон мянган машин хөрсөн дээгүүр, шороо татуулан яваад байх вэ.
Нөгөө талдаа эдгээр том бүтээн байгуулалтууд маш хурдан урагшлах ёстой. Хугацаа алдах тусам үнэ цэнэтэй зүйл үнэ цэнэгүй болох тал бий. Уснаас үүдээд, энгийнээр тайлбарлавал,  усны асуудлыг шийдэхгүй бол нүүрсээ  угааж чадахгүй болно, нүүрсээ угааж чадахгүй бол түүхий нүүрсээ зөөвөрлөх байдал үргэлжилнэ, хоёр дахин их тээвэрлэлт хийгдэнэ , тэр хэрээр түүхий нүүрсний үнэ нь бага байна гэсэн үг.
Төр засагт   болон орон нутагт гаргаж байгаа шийдвэр, ард түмний санаа бодол зэргийг нэгтгэж ярилцаад, эдийн засаг, нийгэм, байгаль гээд бүх талаар бодолцож шийдвэр гаргаж эдгээр төслүүдээ урагшлуулах хэрэгтэй” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zotin:
Монгол улс нь ардчилсан замыг сонгож, сонгосон замдаа нийцүүлэн үндсэн хуулиа баталсан. Улс орон даяараа заавал дагаж мөрдвөл зохих улс үндэстний орших, эс орших, хөгжих, эс хөгжихтэй холбоотой хуульчилж заагаагүй ч нийтээрээ баримталбал зохих ёстой дүрэм журам гэж бий. Гадаадын улс орон бүрт хуулинд бичигдээгүй ч хууль мэтээр чухалчлан мөрддөг дүрэм гэж бий. Энэ л төрийн хар хайрцагны бодлого манайд алдагдаад байх шиг. Алдагдсан ч гэдэг юм уу аль эсвэл огт байхгүй ч гэдэг юм уу яг юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна. Ямар ч байсан байгаа шинж алга даа. Юуны талаар хэлэх гээд байгаагаа ойлгомжтой болгохын тулд хамгийн амархан нэг жишээ татая. Жишээлбэл: Орос Америк зэрэгт христийн шашин Тайландад буддын шашин хамгийн их нөлөөтэй байна. Үүний адил монголчууд ч буддын шашныг цухалчилан авч үлдэх хэрэгтэй. Монголчуудын олон гайхамшигт соёлын өвийг бүтээсэн анхдугаар богд Занабазарыг бүгд мэдэх билээ. Түүний 8 дугаар дүр болох 8 дугаар Богд Жавзандамба буюу Богд хаан нь монгол түмнийг үзэл санаа, шашны тугийн дор нэгтгэж байсан бөгөөд тэрээр Богд хаан хэмээгдэн хаан ширээнд заларсныг та бид тодорхой мэдэж байгаа. Ийн олон зүйл нуршиж байгаагийн гол учир нь үе улиран тодрох Богдыг хаан болгож шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг болсон монголчуудыг үзэл санааны хувьд нэгтгэж, аль нэг нам, эрх мэдэлтний бодлогыг бус зөвхөн монгол түмний үнэт зүйлсийг хамгаалах нандигнах хэмжээт эрхт Богд хааныг дахин хаан суурьнаа залвал ямар вэ гэсэн санаа. Орхигдуулж болшгүй бас нэгэн зүйл бол Монгол улс Хятадад уусахгүйн тулд тулд хатуу баримтлах ёстой зүйлүүд ч бий. Хятадын ойролцоох, хятадтай хил залгаа бүхий л улсууд хятадад уусахгүйн тулд баримталдаг зарчим гэж бий. Хэрвээ тэр зарчмаа хатуу мөрдөхгүй бол хятадуудаар дүүрсэн үйлдвэр, хятад хороолол болоод хятад хэлтэнгүүд ч хүн амын дийлэнх нь болж хятадад ууссан улс болж хувирах тул ард нийтээрээ хатуу ухамсарласан хэрэг. Яг л Өвөр монгол, Төвд, Уйгар, Манж шиг. Өвөр монгол нь 24 сая орчим хүн амтай гэх боловч тэдний ердөө 4 сая хүрэхгүй нь л өвөр монгол хүн. Төрөлх монгол хэлээрээ өвөр монгол хүн өөрийн өрх гэр дотроо л ярих төдий гэрээсээ гарвал сургууль албан байгууллагууд гээд бүхий л газрууд хятад хэлээр ажлаа явуулна. Эртний нүүдэлчин монголчуудын газар нутаг байсан тэр тал хээрийг ч хятадууд газар тариалан энээ тэрээ болгоод сүйдэлсэн. Харин ийм болохгүйн тулд хатуу шийдэмгий арга хэмжээ авахгүй бол Хятад чимээгүйхэн биднийг өвөр монгол шиг болгож орхино. Монголд байх хятадууд энэ чигээр өсөөд байвал тэдний тоог хазаарлахгүй л бол хүний тоогоор бүгдийг шийдэх ардчилсан монгол улсын тусгаар тогтнолын хана хэрэм нуран унана. Өвөр монгол мэт хятадын нэг муж, хятадад ууссан эрлийз хурлийзууд болчихно. Вьетнам болон Америкийн дайны үед Вьетнамчуудаас яагаад энэ хүчирхэг Америктай дайтаж байгаа юм бэ гэж асуухад “Бид өөрсдийн тусгаар тогтнол, цус вьетнам хүмүүсээ авч үлдэхийн тулд 1000 жилийн турш Хятадыг эсэргүүцэж тэмцсээр ирсэн. Нэгэн цагт Францчуудын колончилолд орж байсан байсан ч тэр цаг үед хүртэл хятадуудын бөгсийг долоосноос францчуудын баасыг идсэн нь дээр гэж үздэг байсан. Бид өөрсдийн тусгаар тогтнолоо хамгаалахын тулд Хятадтай ч Америктай ч тэмцэхээс шантрахгүй гэсэн байдаг.” Монголчууд бид ч мөн тусгаар тогтнол, монгол түмнийг авч үлдэхийн тулд Хүннү гүрний үеэс л Хятадуудтай дайтсаар ирсэн. Бид 2500 жилийн турш Хужаа нартай тэмцсээр ирлээ. Вьетнам, Бирм зэрэг улсууд шиг улс үндэстнээ хамгаалахын тулд энэ тайван цагт ч тэмцлээ зогсоож яавч болохгүй. Учир нь хятадуудын хятадчилах бодлого ганц хором ч зогсохгүй шүү дээ. Бирм, Вьетнамын нэгэн адилаар хятадад уусахгүйн тулд хятадтай харьцах харьцаандаа хатуу хамгаалах, бат зогсох байр сууриа илэрхийлж тэр дүрмийг цаасан дээр буулгахгүй байлаа ч аливаа ажил үүрэгт хэн бүхэн дагаж мөрдвөл зохино. Ингэхийн тулд ЭБЭХ-ний салбар, нийгмийн салбарт хятадыг 25%-с илүүтэй оролцуулахгүй байх. Уул уурхайн эрдэс баялаг, эрчим хүч үйлдвэрлэх, аймаг хотын хүн ам, боловсрол, соёлын салбарт хятадуудын тоо, тэдний оролцоо 25%-с бага байх ёстой гэж үүнийгээ улс орон даяараа дагаж мөрдөх. ЭБЭХ-ний салбарт хүчтэй яригдах болсон MCS-н ажилчид дунд ч, хувь эзэмшигчдийн дунд ч хятадыг 25%-с илүү оруулахгүй байх бүр 25%-с бага байлгахыг шаардах. Энэхүү болзлыг хангахгүй бол цаашид монголд үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон ч болохгүй зүйлгүй. Монголын хууль дүрмийг завхруулахгүйгээр хатуу шаардаж, хатуу хариуцлага тооцож, хятадуудын тал дээр мөрдөх болзлыг хангуулбал Ухаа-худгийн MCS, Сэргэлэнгийн Newcom, Чандганы Prophecy зэрэг компаниуд манай эрчим хүчний салбарт ахиц дэвшлийг авчран ажиллах болов уу гэж найдаж байна. Манай Эрчим хүчний газрын хяналтанд байх эрчим хүчний 19 компаний хамгийн том нь 540 мв эрчим хүч үйлдвэрлэх 4-р цахилгаан станц юм. Ухаа-худагийн MCS, Сэргэлэний Newcom, Чандганы Prophecy зэрэг 3компани нь 3 жилийн дотор тус тусдаа 600мв-с илүү эрчим хүч үйлдвэрлэвэл эхний ээлжинд хангалттай болов уу. Үүний тулд төр засгаас бололцооний хэрээр дэмжих хэрэгтэй байх. Эдийн засаг, боловсон хүчин, хуулийн хүрээнд ажлаа явуулах таатай орчинг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй биз ээ. Таатай орчинг бүрдүүлэхдээ мэдээж улс үндэстний эрх ашгийг 1-рт тавих ёстой нь ойлгомжтой. Харин эрчим хүчний газар гээч соц нийгмийн үзэл баримтлалыг үргэлжлүүлсэн газрын шаардлага алга. Ажлаа хийсэн шиг хийдэг бол мэдээж хэрэгтэй. Гэтэл энэ эрчим хүчний газар нь ардчилсан нийгэмд шилжсэн 20 жилийн туршид юу хийж ирсэн юм бэ? УБ дахь гурван цахилгаан станцаас гарах хорт бодисоос болж нийслэл маань дэлхийн №1 агаарын бохирдолтой хотоор тодорч, агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 5000 хүн өвчилж, 200 жирэмсэн эхчүүд хэвлий дэхь үрээ алдаж, хорвоод мэндэлсэн хэд нь төрөлхийн өвчтэй гэгдэж байна. Түүнчлэн үнсний асуудлыг ч бас орхигдуулж болохгүй. Хотын цахилгаан станцуудын 35 жилийн туршид ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том үнс хаях газар, тэрхүү үнснээс ялгарах мөнгөн ус, хар тугалаганаас болж хөрс ус бохирдож, хор агуулсан үнс нурам нь салхи шуурганд хийсч агаарт бужигнаж хүмүүсийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин улам доройтсоор байсан ч цахилгаан станцуудыг зайлшгүй хэрэгцээт эрчим хүч үйлдвэрлэж байгаа болохоор гээд дутагдалтай талыг нь хуучин нийгмийн суртлаар хав дарсаар үйл ажиллагаа, асуудлыг зохицуулах арга замыг хайгаагүйгээс өнөөдрийн байдалд хүрчихлээ. ЭХГ-н дарга урьд нь цахилгаан станцын захирал байсан болохоор өөрийн хариуцан ажиллаж байсан цахилгаан станцын учир дутагдалтай талыг нүд нь балай, чих нь дүлий өнгөрөөгөөд байгаа бололтой. Иймэрхүү байдлыг цаашид үргэлжлүүлж болохгүй. Ингэж ажиллах юм бол энэ газрын хэрэг ч гэж алга. Монгол улсад Prophecy, Newcom, MCS мэтийн компаниудыг дэмжиж энэ төрлийн салбарт чадварлаг өрсөлдөгчийг нэмэгдүүлэхэд төр засаг анхаарах хэрэгтэй. ЭБЭХ-ний салбараас хуучин нийгмийн үзэл суртлыг халах нь зүйтэй юм. ЭХГ-н оронд илүү зөв шударга, өндөр үр ашигтайгаар ажиллаж, өөрийн хариуцаж буй албан байгууллага аж ахуйгаас хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг анхаарч, эрчим хүчний асуудлыг хянах чадвартай төрийн албыг байгуулах хэрэгтэй.
2012-01-22