Монгол Улсын 802 иргэн коронавирусийн халдвараар нас барлаа

Коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас гаргалаа. Энэ өдөр 1 231 шинэ тохиолдол батлагдаж, 60-80 насны зургаан хүн нас барлаа. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 161 575, нас баралт 802 боллоо.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 496 нь Улаанбаатар хотод, 734 нь орон нутагт бүртгэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ