С.Сэрчмаа “Миний дуунууд 2011” тоглолтод оролцоно
Хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд 2011” тоглолт Улаанбаатар паласын танхимд гурван өдөр болох гэж байна. Уг тоглолт өмнөхөөсөө оролцож буй бүрэлдэхүүн, ховор сонин дуучидтай болж байгаагаараа онцлог аж. Тухайлбал, үе үеийн “Universe best songs” наадмын жил бүрийн шилдэг тоглогчдыг нэг дор харах аж. Мөн өвөрмонголд хүнтэй сууж харийн бэр болсон дуучин С.Сэрчмаа ая дуугаа өргөх юм байна. Тэрээр эх орондоо ирснээс хойш олны нүднээс далд нам гүмхэн амьдарч байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ