Шинээр 1294 тохиолдол батлагдаж, долоон хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1294 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 398 нь Улаанбаатар хотод, 896 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 7 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2126 хүн эдгэрлээ.
Өнөөдрийн байдлаар 10 368 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 6397 хүн хөнгөн, 2780 хүндэвтэр, хүнд 1025, маш хүнд 166 хүн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ